Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ч.Ганхуяг Корнивусын их сургуулийн шилдэг 10 төгсөгчийн нэгээр тодорчээ


100 орчим жилийн түүхтэй Унгарын Корнивусын их сургуулийн шилдэг 10 төгсөгчийн жагсаалтад монгол хүн багтжээ. Тодруулбал, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг бизнесийн удирдлага, эдийн засаг, нийгмийн ухааны чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг тус сургуулийн шилдэг 10 төгсөгчийн есдүгээрт жагссан байна. 

Энэхүү жагсаалтад нэр хүндтэй эдийн засагч, нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд багтжээ. Тэдгээрийн дотор Унгарын өнөөгийн Ерөнхий сайд Байнай Георги Гордон, Унгарын Үндэсний банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засагч Ференц Барта, Унгарын Сангийн сайд асан Лажос Бокрос, Унгарын улстөрч, Европын парламентийн гишүүн Чаба Табайди зэрэг хүмүүс багтжээ. 

Дашрамд дурдахад, Будапешт дэх Корвинусын их сургууль нь 14 мянга орчим оюутантай бөгөөд унгар, англи, франц, герман хэлээр сургалтаа явуулдаг. Мөн менежментийн чиглэлээр Европтоо эхний 50-д жагсдаг, хөдөө аж ахуйн чиглэлээр шилдэг мэргэжилтэн бэлтгэдэг Унгарын ууган их сургуулиудын нэг юм.

Шилдэг төгсөгчидтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
1