Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ч.Хүрэлбаатар: Ойрын 2-3 долоо хоногт иргэд НӨАТ-ын буцаан олголтоор 120 тэрбум төгрөг авна

2010 оноос хойш Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давжээ. Батлагдсан төсөвтэй харьцуулбал нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдэж, санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан аж.

Өнгөрсөн оны тэнцвэржүүлсэн тэнцэл 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 2010 оноос хойш Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов.
Энэ жил Монгол Улсын төсөв ашигтай гарсан учир нь төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд үүнээс уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 тэрбум төгрөг, бусад салбараас 1 их наяд 370 тэрбум төгрөгийн орлогоор нэмэгджээ. Түүнчлэн зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь төсөв ашигтай гарахад түлхэц болсон байна.

Төсвийг ашигтай гарахад нөлөөлсөн дараагийн нэг зүйл нь төсвийн сахилга батыг улс орон даяар сахиж, эхлүүлснийг онцлон цохлоо. Сүүлчийн 10 гаруй жилийн туршид жил бүр төсөвт 1-3 удаа тодотгол хийж ирсэн байна. Төсвийн тодотгол хийснээр төрийн зарлага нэмэгдэнэ гэсэн үг. Засгийн газар 2018 оны эхэнд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэлсэн ёсоор тодотгол хийгээгүй.

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянга гаруй хүн 78 мянган тэрбум төгрөгийг авч байжээ. Энэ жил ойрын 2-3 долоо хоногийн хугацаанд 808 мянган хүн НӨАТ-ын буцаан олголтоор 120 тэрбум төгрөг авах аж. Энэ тоо ч эдийн засгийн идэвхжил 2018 онд явагдсан гэдгийг баталж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод, гадаадын нэг ширхэг ч бонд  гаргаагүй. Үнэт цаас гаргаагүй учраас бид зээлийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан. Цаашдаа төсвийн сахилга бат сайтай, татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай хэлбэрээр зарцуулвал Монгол Улсын төсөв эрүүл, өр шир багатай, эдийн засгийн өсөлт өндөр татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөд нь зориулах боломж нэмэгдэхээр байна.  

Үндсэндээ 2019, 2020 онд өрийн томоохон төлөлт байхгүй. Хүүгийн төлбөрийг төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар төлөхөөр тусгасан. Манай Улсын Засгийн газрын нийт өрийн хэмжээ 21 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр нь авч үзвэл 2018 оны төгсгөлд 60.9 хувь байгаа нь өмнөх 2017 онтой харьцуулбал даруй 13.5 хувиар буурсан” гэв.

Түүнчлэн тэрбээр Сангийн яам нэгдүгээрт, гадаад өрийн дарамтыг оновчтой зөв буулгаж чадвал эргээд дунд болон урт хугацаанд валютын ханш дээр ирэх дарамтуудыг буулгана. Хоёрдугаарт, экспортын орлогыг нэмэгдүүлэх нь үүнд нөлөөлнө. Тиймээс экспортоор гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулна. Ингэснээр машин бүрийг хянана.

2021, 2022, 2023, 2024 онд хийгдэх бондын төлбөрүүд дээр Сангийн яам эрчимтэй ажиллаж байна. Жишээлбэл, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.долларыг төлнө. Өндөр дүнтэй төлбөр төлөхөөр валютын ханшид нөлөөлдөг. Тиймээс энэ төлбөрийг хуваах жигд хуваарилах, бууруулах тал дээр ажиллаж байгаа. Үр дүн нь гарахаар та бүхэнд мэдээлэх болно.

Сангийн яам Татварын багц хуулийг УИХ-д 2018 оны дөрөвдүгээр сард өргөн бариад найман сар болж байна. Одоо болтол хэлэлцээгүй байгаа. Энэ хууль батлагдаад гараад ирвэл олон ААН НӨАТ-ын хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж бүрдэнэ.

Төсвийн орлого 2018 онд 25 хувиар давж биелсэн. Өнгөрсөн онд Сангийн яам 2.4 их наяд төгрөгийн зээл авч болох байсан ч аваагүй. Төсөв боловсруулахдаа хэт өөдрөгөөр харах бус дундаж байдлаар орлогыг бодож хийсэн. Санхүүгийн сахилга батыг нэлээд сайн барьж эхэлсэн. Төсвийг алдагдалгүй батална гэдэг улс орны эрх ашигт хамгийн оновчтой зүйл. Үүнийг үе үеийн Сангийн яам, Засгийн газар дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ 2019, 2020, 2021, 2022 оныг авч үзвэл тодорхой хэмжээнд хийгдэх зүйл байна. Яагаад гэвэл 2012 оноос хойш эдийн засаг тасралтгүй уруудчихсан. Хийх ёстой ажлуудыг бүгдийг хийж байж нийгэмд бухимдал үүсгээд буй олон асуудал шийдэгдэнэ гэдгийг мэдэгдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
1