Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөтийн дэлхийн аварга Кайл Дэйк Хабибыг тулаанд дуудлаа


Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой алтан медальт, АНУ-ын бөх Кайл Дэйк холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн аварга Дагестаны тулаанч Хабиб Нурмагомедовыг халз тулаанд дууджээ. Гэхдээ тэр Хабибтай тулалдахыг хүсээгүй, харин чөлөөт бөхөөр барилдах санал тавьсан ажээ. 

Кайл ирэх жилийн Токиогийн олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа учир холимог тулааны спортод хөл тавих бодолгүй байгаа гэнэ. Кайл Дэйк нь чөлөөт бөхийн ДАШТ-ий 2018, 2019 оны аварга, мөн "Яшар Догу 2018", "Иван Ярыгин 2018", "Парисын Гран-при 2017" зэрэг сүүлийн жилүүдэд болсон томоохон тэмцээнүүдээс аваргын алтан медалийг хүртээд буй юм. 

Харин Хабиб Нурмагомедовын хувьд холимог тулааны "UFC" холбооны аварга бөгөөд 28 тулалдахдаа нэг ч удаа ялагдал хүлээгээгүй, 2016 оны шилдэг тулаанч юм.

Мөн тэрбээр байлдааны самбо бөхийн 2009, 2010 оны дэлхийн аварга, Армийн гардан тулааны Европын аварга, 2012 оны грэпплингийн дэлхийн аварга тамирчин билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
2
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
3
2 цагийн өмнө
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмц...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.