Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Chuu chuu" travel club: Аялал, тав тух бас кофе


"Ширээн дээр" буланд энэ удаа хамгийн эрт онгойдог гэх тодотголыг аваад буй "Chuu chuu" travel club орлоо. Уг сонирхолтой газраар хамтдаа зочилцгооё.

Байршил:

Үндэсний номын сангийн зүүн талд

Уур амьсгал:

Жуулчин, аялагч, аялахыг зориж буй хүмүүст зориулан хүн төвтэй, тав тух, шаардлагатай бүхнийг шингээн дотоод заслаа хийжээ. Том орон зай, нүдэнд хурц тусахааргүй бараан хана, хар таазаар дотоод заслаа шийдэж, Монгол орны газрын зураг, монгол наадгай, “Тусгал” клубийн зурагчдийн уран зургуудыг ханадаа өлгөжээ. 

Энэ бүгдийг хараад Монгол улсад төрж өссөн, энд амьдардагаараа бахдам сэтгэл өөрийн эрхгүй төрж, үүргэвчээ үүрээд аялмаар санагдаж байв.

Ая, тух:

Үдийн 14.00 цагт биднийг орж ирэхэд нээлттэй хэлэлцүүлэг болж 30-40 залуус цугласан байв. “Чүү Чүү” бүх төрлийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой тайз, проектртой тул тогтмол үйл ажиллагаа болдгийг эзэд нь дурдсан юм. Хэлэлцүүлэг дууссаны дараа нам гүн болж, гар аргаар найруулсан /chemex/ кофе ууж суухад цаанаа л тухтай болоод эхэлсэн. 

Хөгжмийн сонголт:

Хуучны болон орчин үеийн пянзнуудаас сонгон сонсох боломжтой.

Онцлох хоол:

Махтай банштай цай - 7,500₮

Бороо орох үед захиалсан юм шиг л банштай цай идмээр санагддаг бол “Чүү Чүү”-гийн банштай цайг энгийн үед ч зориж очин идмээр амттай байлаа. “Чүү Чүү”-гийн хамгийн эрэлттэй хоолны нэг гэсэн шүү!

Хуушуур - 8,900₮

Татсан махтай, илүүдэл тосгүй, амтлагч багатай гарын хэмжээтэй дөрвөн хуушуур. Гэрийн хуушуур ч ийм амттай байдаггүй байх. Хэт өндөр үнэтэй рестораны хуушуур идмээргүй, гудамжинд байрлах цайны газрын тос ихтэй хуушууранд дургүй хүмүүст санал болгож байна. Бас хачиртай гэж байгаа. Хоёр хүн дундаа захиалахад ч тохиромжтой санагдсан. 

Эдгээрээс гадна солонгос, итали хоол, салад, амттангуудаас захиалах боломжтой.

Хоолны цэсээ одоогоор туршиж байгаа тул таныг очиход дээрх хоолнууд гарахгүй үе тохиож ч болзошгүй. Менежерийн хэлж байгаагаар 9-р сараас үндсэн цэсээ бэлэн болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Магтах зүйлс:

Олон зүйлийг магтмаар байна.

  • Үүрийн 06.00 цагт нээгээд шөнийн 12.00 цагт хаадаг.

  • Үүсгэн байгуулагчид аяллын арвин туршлагаасаа үнэ төлбөргүй хуваалцаж аялахыг хүсэж, зэхэж буй хүмүүст зөвлөгөө өгдөг. Байгууллагын групп аяллыг сонирхдоггүй атал ганцаараа үүргэвчтэй аялах гэхээр хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал “Чүү Чүү”-д заавал ирээрэй.

  • Гэрэл зургуудаар ханаа чимсэн нь монгол орны байгалийн сайхныг мэдрүүлэхийн хажуугаар зургуудыг худалдаж гэрэл зургийн үнэ цэн, зохиогчийн эрхийг олон нийтэд таниулж буй болов уу.

  • Тайз, 3D проектртой бөгөөд клубийн зорилтот нийцсэн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахыг хүсч буй хүн бүрт нээлттэй.

  • Өөрсдийн хуурсан кофений үрийг зөвхөн гар аргаар бэлтгэж үйлчилдэг. Кофе машинаас ялгаатай нь баристагийн ур чадвар, туршлага ихээр шаардана. Кофе нь ч амттай байсан. 

Муулах зүйл:

Гал тогоо ачаалал ихтэй үед үйлчилгээний танхимд хоол, хэншүү бага зэрэг үнэртдэг. Түүнийг дагаад бага зэрэг бүгчим болж байсан.

Хамгийн үнэтэй хоол:

Пицца - 17,000 - 21,000₮

Хамгийн хямд хоол

Зутан шөлнүүд /брокколи, хулуу/ - 6,500₮

Кофе:

1 аяга - 4,500₮ 

2 аяга - 8,000₮

3-4 аяга - 9,800₮

Зөөгчдийн “царай”:

Үйлчилгээ, харилцаа сайн, кофены өндөр мэдлэгтэй.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. Монгол наадгай, эмээл, ханан дээрхи зургууд, пянз тоглуулагч. Юу хүссэнээ Instagram-даа оруул. Бүгд гоё харагдана. 

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

The late night with Miko, Book Cafe групп-н номын хэлэлцүүлэг, аяллын зөвлөгөө зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой.

Холбоосууд.

Facebook

Instagram

холбоотой мэдээ
1
2019.10.11
Ширээн дээр: Галлерей мэт "Exhibition Coffee Bar"
2
2019.10.02
Ширээн дээр: Сэмбэгэр - Энгийнээр эрүүл амьдаръя
3
2019.09.12
Ширээн дээр: "La Parisienne Mongolia" - Франц жороор бүтээв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.