Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Comic Con: Марвелийн шинэ супер баатрууд тодорлоо


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Comic-Con арга хэмжээ АНУ-ын Сан-Диего хотод долоодугаар сарын 17-аас 21-ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний үеэр энтертайнмент салбарынхан шинэ комик ном, видео тоглоом, кино, цувралуудаа танилцуулдаг билээ. Энэ жил Comic-Con арга хэмжээний 50 жилийн ой давхар тохиож буйгаараа онцлог. 

Тэгвэл энэ үеэр Марвел студи 2020, 2021 онуудад нээлтээ хийх бүтээлүүдээ танилцуулж, фэнүүдийнхээ чихэнд чимэгтэй хэд хэдэн мэдээллийг дуулгалаа. Марвелийн ерөнхий продюсер Кевин Файги “Phase 4” төслийн хүрээнд шинээр хийгдэж буй кинонуудад Анжелина Жоли, Натали Портман, Махершала Али, Скарлетт Иоханссон зэрэг Холливуудын А зэрэглэлийн алдартай жүжигчид тоглож байгаа гэв. 

Торын дүрийг Натали Портман бүтээнэ 

Энэ мэдээлэл кино сонирхогчдыг гайхшируулсан нь гарцаагүй.    Ямартай ч Торын эмэгтэй дүрийг Натали Портман бүтээхээр болсон бөгөөд Thor: Love and Thunder кино 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм байна. 

Шинэ Блэйдийг хүлээн авна уу 

Цус сорогчийн ангууч Блэйд эргэн ирлээ. Харин Блэйдийн дүрийг Оскарын шагналыг хоёр ч удаа хүртсэн жүжигчин Махершала Али бүтээхээр болсон байна. Одоогоор киноны нээлтийн тов хараахан гараагүй байна. 

Анжелина Жоли "The Eternals"-д албан ёсоор нэгдлээ 

Жүжигчин Анжелина Жоли ижил нэрт комикоос сэдэвлэсэн "The Eternals" кинонд Тенагийн дүрийг бүтээж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр "10 дахин илүү шаргуу ажиллах болно" гэж Comic-Con арга хэмжээнд ирсэн 6500 үзэгчийн өмнө амлалт өгчээ. 2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх "The Eternals" кинонд Жолигоос гадна жүжигчин Кумайл Нанжиани, Сальма Хайек, Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок нар тоглож байгаа аж. 

Эх сурвалж: QZ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
9 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
36
0
2
0
3
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.