Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Даавуун торны ач тус (Цуврал №4)


Байгальд ээлтэй, дээрээс нь удаан эдэлгээтэй, бас загварлаг. Энэ юу вэ? 

Энэ бяцхан тааврын хариулт нь мэдээж ДААВУУН ТОР! Та бүхэн байгальд ээлтэй нэгэн болохыг хүсэж байна уу? Эсвэл тийм байдлаа цаашид үүрд хадгалж, бусдад түгээмээр байна уу? Тийм бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал нийтлэлийг алгасалгүй уншиж, цааш түгээгээрэй.


Даавуун тор гэж юу вэ?

Их энгийн. Зүгээр л даавуугаар хийсэн, хүссэнээрээ загварыг нь өөрчилж болох, байгальд ээлтэй тор. 

Гол нь яагаад заавал ДААВУУН тор гэж?

Үүнд өгөх хэд хэдэн хариулт бий.

1. Даавуун уут байгальд хамгийн ээлтэй

Учир нь материал нь удаан хэрэглэгдэхээс гадна буцаад бүрэн задардаг. Та дахин дахин хэрэглээд л байж болох болохоор олон гялгар уут байгальд хог болгон хаях шаардлагагүй болж байгаа юм.

2. Хямд үнэтэй

Яагаад гэж үү? Та дэлгүүр орох болгондоо гялгар уут худалдаж авах шаардлагатай болно. Харин оронд нь даавуун ууттай болбол та түүнийгээ хэдэн жил ч хамаагүй, салбайж унатал нь, дахиж оёод дахиад задартал нь хэрэглэсээр л байх боломжтой.

3. Хэрэглэхэд эвтэйхэн

Угааж цэвэрлэхэд, хадгалахад, бас биед мэдрэгдэхэд ч их эвтэйхэн. Дээрээс нь хөнгөн, их энгийн учир хаана ч үүрээд, бариад явж болно.

4. Тун загварлаг

Би лав хэрэглэдэг даавуун торнуудаа үргэлж гоёж, чимэглэдэг. Бас арилдаггүй будгаар дээр нь зураг зурдаг. Ер нь л таны хувийн орон зайг үүнээс илүү бүрдүүлж, илтгэж чадах тор, цүнх хаа ч байхгүй.

5. Хэрэггүй болсон зүйлээ дахин ашиглах боломж

Энэ их чухал шүү. Та өмсөхөө больсон цамц, хүрэм, өмд зэргийг шууд л хаях гэж байгаа юм биш биз? Харин оронд нь Youtube дээрх заавруудыг дагаж, тэднийгээ даавуун уут болгосноор хог бага тарих боломжтой.

6. Мэдээж илүү бат бөх 

Гялгар торонд хүнсний зүйлээ цуглуулчхаад явж байтал нэг удаа задраад, ээж бид хоёр хотын төвд ёстой нэг эвгүй байдалд орж билээ. 00 цаас хотын гудмаар өнхрөөд л, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хамгийн тод өнгөтэй, нүд булаах зүйл нь байж таараад л. Тэр үеэс хойш их л айдастай явдаг байсан би 2012 анх удаа даавуун уут хэрэглэж, тэр үеэс хойш өдөр тутамдаа хүртэл ашиглах болсон билээ. Зөндөө зүйл хийчихсэн байхад л даагаад яваад байдаг эд. Тиймээс аль аль эрсдэлээ бодоод даавуун торыг заавал ашиглаж хэвшээрэй. Эх дэлхийгээ хамгаалахын тулд та заавал кинон дээр гардаг супер баатруудын адил онцгой чадвартай байх шаардлагагүй. Ердөө л байгальд ээлтэй бүхнийг дэмждэг байхад л болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
12 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
15 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
0
0
1
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.