Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дайн дууссаныг мэдэлгүй 30 жил байлдсан япон цэрэг


Японы улсын иргэн Хироо Онода нь дэлхийн хоёрдугаар дайны үед бага дэслэгч цолтой байсан бөгөөд дайн дууссан ч тэрбээр 30 жилийн турш Филлипиний ширэнгэн ойд дайны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байснаараа дэлхий нийтийн танил болжээ. Тэрбээр 30 жилийн турш газар доор оромжинд амьдарч, самар түүж, айлын мал хулгайлан амьдарч, ахлагчийнхаа өгсөн тушаалыг зөрчихгүйн тулд ийнхүү урт хугацааг ширэнгэн ойд өнгөрүүлсэн гэдэг. 

Түүнийг штабын дарга нь багийн гишүүдийн хамт Филлипиний Лубанг хэмээх арал руу хоёрдугаар дайны оргил үед илгээсэн байна. Гэвч тухайн үед арал дээр аль хэдийн Холбоотны цэргүүд ирсэн байсан бөгөөд энэ нь байлдагчийн дайчин байдалд муугаар нөлөөлөх магадлалтайг ойлгосон ахлагч нь “Бид түр хугацаанд бууж өгнө. Та нар уул руу зугтаж, агуулах дэлбэлж, тэсрэх бөмбөг тавих болно. Би та бүхнийг амиа хорлох, бууж өгөхийг хориглож байна. 45 жил өнгөрсөн ч гурав дөрвөн жил өнгөрсөн ч би та бүхний араас ирнэ. Энэ бол тушаал, үүнийг надаас өөр хэн ч өөрчлөхгүй” гэжээ.

Энэ бүх хугацаанд тэр ахлагчийнхаа тушаалыг ягштал биелүүлж хэд хэдэн удаа Филлипин болон Америкийн цэргүүдийн эсрэг довтолж байжээ. Онодагийн уг довтолгооны талаар япончууд мэдэж байсан учир түүнийг бууж өг гэх бичгийг удаа дараа илгээсэн ч тэрбээр үүнийг Америкчуудын хууран мэхлэлт хэмээн үзсэн аж.

Тэрбээр арал дээр анх ирэхэд 23 настай байсан бөгөөд арлаас явахдаа 52 нас хүрсэн байв. Түүний багийн бусад гишүүд алга болж, амь үрэгджээ.  

Дээрх хугацааны дараа түүнийг Японы байгалийн зураач олж, учир байдлийг ярьж өгсөн боловч бага дэслэгч мөн л итгээгүй байна. Ингээд тухайн тушаалыг өгсөн ахлагчийг олж, 1974 онд Онодад бууж өг гэх тушаалыг гаргуулснаар бага дэслэгч бууж өгсөн байна. 

Цэргийн албаа нэр төртэй хаасан тэрбээр Токиод удаан амьдарч чадсангүй. Учир нь амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөнөөр амьдрахад хэцүү болсон учир Бразил руу цагаачилж морь үржүүлж, ном бичих болов. Ингээд хэсэг хугацааны дараа тэр нутагтаа эргэн ирсэн гэдэг. Хироо Онодар 2014 оны нэгдүгээр сарын 16-нд 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Бэлтгэсэн: Л.Сайнаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
6
1
33
2
6
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.