Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дараагийн Game of Thrones: Westworld


HBO-ийн шилдэг цувралуудын нэг Westworld LookTV-д нэмэгдлээ. Кино сонирхогчид Westworld-ийг HBO-ийн дараагийн том төсөл хэмээн үзэж байна. Өдгөө уг цувралын хоёр улирал гараад байгаа бөгөөд гурав дахь цуврал 2020 онд нээлтээ хийхээр товлогдсон юм. Хэрэв та GOT-ийн фэн бол танд дараагийн "Game of Thrones" хэмээн цоллуулаад буй "Westworld"-ийг санал болгоё.

Westworld: Та Westworld-д юуг ч хийж болно. Дахин сануулъя. Юуг ч шүү. Учир нь Westworld бол хүнээс ялгагдах юмгүй бүтээгдсэн андройд роботуудын оршин байдаг парк юм. Уг ертөнц нь ковбойчуудын амьдардаг байсан өрнөдөөс сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд хүмүүс паркад нэг өдрийг өнгөрөөхийн тулд дор хаяж 40 мянган доллар төлөх ёстой. Энэ хугацаандаа аллага, дээрэм гэх мэт бодит нийгэмд хориглосон бүхий л зүйлийг хийж болно. Андройдууд зүгээр л хүмүүсийн зугаа гэдгээ ухамсарлахгүй бөгөөд өөрсдийгөө жинхэнэ хүн мэтээр санана. Учир нь өдөр бүр тэдний ой санамжийг цэвэрлэж, тойргийг эхнээс нь эхлүүлдэг байна. Гэтэл нэгэн өдөр паркийн хуучин андройдуудын нэг болох Долоресын ой санамж бүрэн арилахаа болино. Түүний бүхий л амьдрал нэг л тойргоор эргээд байгааг ойлгосноор үйл явдал эхэлнэ.

Яагаад дараагийн Game of Thrones гэж?

Image result for westworld game of thrones

Өндөр төсөв, гайхалтай хийц: GОТ баялаг зохиол, олон гайхалтай дүртэй. Тиймдээ ч олон хүний  дуртай цуврал болж чадсан. Гэхдээ тэр бүгдийг амилуулж, үзэгчдэд хүргэдэг гайхалтай хийцийг мартаж болохгүй. Westworld ч мөн ялгаагүй юм. Олон өөр зүйлээс бүрдсэн нүсэр ертөнцийг бүтээнэ гэдэг амаргүй ажил билээ. GOT-ын эхний улирлын төсөв 60 сая америк доллар байжээ. Харин Westworld-ийн эхний улирал 100 сая доллароор бүтээгджээ. HBO-ийн зүгээс шинэхэн цувралдаа гар татаагүйгээс харахад GOT-ийг гүйцнэ гэсэн хүлээлттэй байсанд орших биз.

Сериалийн уур амьсгал: Mэргэжлийн зураг авалт, уйдамгүй өрнөл, өндөр зэрэглэлийн жүжигчид гээд GOT-ийг суудлаас босгом цуврал болгодог олон зүйл бий. Westworld-ийн зураг авалт заримдаа яг л видео тоглоом шиг байдаг. Харин киноны өрнөл, зангилаа нь толгой эргүүлэм юм. Энэ нь таныг уг сериалд улам дурлуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ бол алдарт найруулагч Жонатан Ноланы бүтээл юм.

Гайхалтай баялаг ертөнц: Westworld, GOT цувралуудын өрнөх ертөнц уран зөгнөлт, маш баялгаараа онцлог. "Гал мөсний дуу" номын зохиогч Жорж Мартин төсөөллийн ертөнцөө гайхалтай дэлгэрэнгүй баяжуулдгаараа алдаршсан билээ. Westworld GOT-той харьцуулахад жижиг ч гэсэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй уг ертөнцөд таныг уйдаах юм байхгүй. Дараа дараагийн улирлуудаас Westworld-д өөр ертөнц нэмэгдэж эхлэх бөгөөд одоогийн байдлаар дор хаяж 5 улирал гарна гэж мэдэгдээд байна.

Image result for westworld  visuals

Хөгжмийн найруулга: Game of Thrones, Westworld цувралуудын хөгжмийг германы алдарт хөгжмийн зохиолч Ramin Djawadi бичиж, найруулсан юм. Сайн хөгжмийн найруулга гайхалтай цувралыг бүр гайхалтай цуврал болгон хувиргаж чаддаг билээ. Хөгжмийн зохиолч Rami ч ажлаа онц биелүүлж, Westworld-ийн ертөнцийг гайхалтай хөгжмөөр чимсэн юм. Түүнийг хүмүүс GOT-ын эхлэлийн хөгжмийг зохиосон гэдгээр нь сайн мэддэг. Мөн Prison Break, Person of Interest, Jack Ryan гэх мэт цувралууд болон Pacific Rim, Iron Man, Warcraft зэрэг кинонуудын хөгжмийг бичсэн юм. Түүний зохиосон хөгжмийг ихэвчлэн уран зөгнөлт кинонуудад ашигладаг билээ.

Холливудын шилдэг найруулагч, жүжигчид, өндөр төсөв, гайхалтай хийцтэй Өрнөдийн ертөнцөд та хөл "тавьсан" бол эргэж харамгүй цуврал юм. Та цувралааLookTV HBO сангаас хүлээн авч үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
9 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.24 103.23.50.134

engiin hun uzeed oilgohgui ee s2-g ni uzeed 50%-g ni ch oilgohgui

0 Хариулах