Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дарь эхийн сүмээс Улаанбаатарын даргад хаяглах хүсэлт

С.Амарсайхан даргад хүргэхийг хүсэв.


Нотр Дам буюу Дарь эхийн сүмийн зарим хэсэг түймэрт автсан нь дэлхийн хэвлэлийн гол сэдэв болж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас эхлээд энэ хорвоо дээр амьдарч буй хүмүүсийн илэрхийлсэн чин сэтгэлийн харуусал цахим сүлжээг ёстой л “түймэрдэх” шахаж байна. Сүмийн дээврийн хонгилд сэргээх засвар явагдаж байх үед аюулгүйн ажиллагааны горим алдагдсан байж болзошгүй гэх тааврыг мэргэжлийн хүмүүс гаргаж, нягтлан шалгаад эхэлжээ. 

Соёлт хүн төрөлхтөний жиргээн дунд манай Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы бичсэн “эмгэнэл” поп мэдрэмжээрээ гайхал төрүүлэн зэрэгцэнэ. “Бид үндэсний их театр барьж байгуулах шинэ ажлыг эхлүүлэх мөчид жилдээ 13 сая жуулчин үздэг, 850 гаруй жилийн түүхтэй, архитектурын 4 үеийн онцлог шинжийг агуулсан хүн төрөлхтөн, дэлхий нийтийн үнэт өв шатсанд би хувьдаа харамсаж байна” гэвэй. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотоос гадагш үндэсний их театр-музейн цогцолбор барьж байгуулан гадаад, дотоодын жуулчдад аялж зугаалах сайхан газар бий болгох тухай ярьсныг Улаанбаатарын маань мээр өөрийн гардан хийх гол ажил хэмээн ухамсартайгаар хүлээн авсанд ихэд олзуурхавч дэлхийн өвд учирсан хохиролд харуусал илэрхийлэх ялдам болгон өгүүлсэнд нь харин маш их харамсаж байгаагаа илэрхийлье. Уугин дүрэлзэх Дарь эхийн сүм хүн төрөлхтөнд, тэр дундаа Улаанбаатарын даргад юуг өгүүлсэн бол? 


Эртний сүм хийд эвдэрч нуралгүй чиний хотод үлдсэн бол, ажилдаа ирж очих замд чинь хуучны гоёмсог дээвэр дахин давтагдашгүй хийц, өнгө будаг хоршоон нарны туяанд гялбалзан үзэгддэг бол тансаг сайхны дэргэд оршин суугаадаа талархаарай. Амралтын өдрөөр ороод гарахдаа дотоод нууцлаг уур амьсгалд нь түр ч болтугай уусан, ийм яруу гайхамшгийг бүтээсэн ямархан эрэлхэг, ихэмсэг дээдсийн үр болохоо ахин дахин таньж мэдрэхийг хичээгээрэй. Өнөөдрийг хүртэлх хотын дарга нар чинь сүм хийдийг нураалгүй, газрыг нь худалдаагүй, музей болгон гэрэлтүүлээд хүмүүсийг эх орныхоо түүхээр соён гэгээрүүлж буй бол чи үүнийг бүү өөрчлөөрэй. Амин хувиа хичээсэн бүдүүлэг улсын гарт орсон, орох гэж буй түүхэн өвөө бузар савраас нь булаан авч ариун нандин, гоо сайхныг хүн төрөлхтөнд буцаан сэргээгтүн”. Нуран унасан Дарь эхийн сүмийн дээврийн гонхноос найман зууны түүхт хонх ийнхүү жингэнэхийг С.Амарсайхан даргад орчуулан хүргэхийг хүсэв. 

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт ариун нандин, гоо сайханд тэмүүлэх хүч орон зай, цаг хугацааны хязгааргүй гэдгийг гэрчлэн Дарь эхийн сүм 856жилийн турш цогцлон буй билээ. Дэлхийн уран барилгын хосгүй оргилуудын нэг, үзэсгэлэн гоогоороо хүн төрөлхтний мэлмийг найман зууны турш гийгүүлсэн Дарь эхийн сүм шатав. Даваа гаригт авалцсан галд сүмийн дээвэр, хонхот гонх үнс нурам болсон нь зөвхөн энэ долоо хоногийг уйд умбуулаад зогсохгүй бидний амьдарч буй 2019 оныг түүхэнд гунигтайгаар дурсах шалтгаан болж үлдлээ. 

Улаанбаатар хотод орших хэдэн зууны цадигтай Богд хааны, Чойжин ламын зэрэг сүм музейнүүд болон өнгөрсөн зуунаас монголчуудад үлдсэн музейнүүд Нотр Дам шиг төр засгийнхаа хайр ивээл, хатуу анхаарал халамжид бөөцийлөгддөггүй ч газрыг нь хувьчлан авч нураагаад өндөр том барилга “хусчих” санаатай улсын шүлсэн дор, түүхч судлаач цөөн хүний хайрлан ширтэх харцан дор хараахан үнс нурам бололгүй оршсоор л байдаг. Тал талаас нь түрж шахан барилгажуулснаас анх бодож олсон хүмүүсийн уран санаа шингэсэн түүхэн орчин алдагдчихсан хэдий ч хаалга, туурга, дээвэр нь хараахан янзаараа байдагт харин ч баярлах ёстой мэт. Одоо хааш нь ч хөдөлгөхгүй хайрлан додомдвол Дарь эхийн сүм 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд шатахад дэлхий даяараа харуусаж байгаагаас Монголд үлдэх сургамж тэр болно. Дарь эхийн сүмийг францчууд хэрхэн сэргээхийг долоон тэрбумуулаа гэрч болж бахархах нь тодорхой. Монголын зарим улстөрч ганц музей шатсаны төлөө францчууд уйлж суугааг огт ойлгохгүй. Хотоос гаргаад цоо шинийг барьчих ухааны л юм бодно. Ормон дээр нь тэнгэр баганадсан шилэн юм босговол тэр жинхэнэ хот гэж эндүүрнэ. Улаанбаатар хот хэн дарга байхаас үл хамаарсан өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Түүхэн өвтэй, эртний соёлтой ард түмний нийслэл учраас энэ хэдэн музей, сүм хийдээ байсан газарт нь сэргээн засаж хадгалан үлдээхийг л тэр хүснэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
13
0
2
1
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.23 66.181.161.82

Тэнд сүм шатах энд театр барих хоёр ямар хамаа байнаа? Тэр шатсан болхоор манайд барих гэж байгаа театрыг хүмүүс үзэх юм байхдаа? Авцалдаа алга

0 Хариулах


Зочин 2019.04.19 150.129.143.209

Hachin pitsdaa. Zovoh yumandaa sanaa zovohgui tend ochij hutsaj bdag. Hujaagiin shees

0 Хариулах


Эрх мэдэлтнүүдэд 2019.04.17 202.179.16.93

тухайн улс орны өв соёл хамгийн үнэт эрдэнэ,жуулчид эн түрүүнд Богд хааны музей,Чойжин Ламын музейг үздэг.Бид эдгээр музейг гайхамшигтай байдлаар нь байлгахад жил бүр л сэргээж баймаар,орчны нь бас цэвэр цэмцгэр цэцэгсээр дүүргээсэй гэж маш их хүснэ.

0 Хариулах


Зочин 2019.04.16 202.21.109.43

Naad malaa ehleed ter tuuliin burgas hydahiig zogsoo gj zahiachee uuh usgvi boloh gj bgaagee medej bnu!!!

0 Хариулах


1 2019.04.16 202.5.202.130

Дашчойлин хийдийн гэр хэлбэр модон дуган буюу хуучин цирк гэж эх дагинд зориулсан сайхан дуган шатахад хэн ч анхаараахгүй одоо суурин дээр нь орчин үеийн байшин бариад сууж байгаа төр засаг шүү дээ

0 Хариулах


Эрхэм-эрдэнэ 2019.04.16 203.217.138.1

Хотын дарга нь хараасай даа...Тийн мэлмий байгаа болов уу

0 Хариулах