Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ


Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ий тэмцээн эхэллээ.

Тэмцээний эхний өдөр манай улсаас дөрвөн бөх барилдсан юм. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3-аар ялж, шигшээ 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестертэй таарч ялагдал хүлээсэн юм. Улмаар Америкийн бөх Винчестер дараагийн барилдаандаа Туркийн Бэдиха Ганыг ялбал манай тамирчин дагах барилдаан хийнэ. 

Тэмцээний 50 кг-ын жинд барилдсан Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын Екатерина Полещукт, 72 кг-ын жинд барилдсан Монголын бөх  Б.Оюунсүрэн эхний тойрогт Хятадын Палиха Палихатай таарч барилдан, 1-4 харьцаатай тус тус ялагдал хүлээсэн юм. 

Мөн Олон улсын хэмжээний мастер эхний тойрогт ялалт байгуулж, хоёрдугаар тойрогт 2012, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах хүрэл медальт, Европын аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт Грекийн бөх Мария Преволаракитай барилдаж ялагдал хүлээлээ. Ингэснээр манай тамирчид бүгд ялагдал хүлээж, тэмцээнийг угтлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
14 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
15 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.