Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дээд боловсролыг үнэ төлбөргүй олгодог 7 орон


Хөгжингүй орнуудад дээд боловсрол эзэмших нь олон улсын оюутнууд төдийгүй тухайн улсын иргэдэд ч амаргүй даваа байдаг. Брукингс институтээс гаргасан судалгаанаас үзвэл АНУ-д 40 гаруй сая хүн оюутны зээлийн өртэй байгаа ба 14 хувь нь хамгийн багадаа 40 мянган долларын өртэй байна гэжээ. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) боловсруулсан мэдээллээс үзвэл гишүүн улсууд дотроос АНУ нь сургалтын төлбөр өндөртэй орнуудын тоонд багтжээ. Америкт улсын сургуульд бакалаврын зэргээр суралцаж буй оюутны жилийн төлбөр дунджаар 8202 доллар, амьдрах өртөг, байр болон бусад зардлыг нэмбэл жилд ойролцоогоор 25,290 доллар зарцуулах тооцоо гарчээ. Тэгвэл ЭЗХАХБ-ын гишүүн болох 36 орноос одоогийн байдлаар долоо нь дээд боловсролыг үнэ төлбөргүй олгож байна. 

1. Шведэд хувийн болон улсын коллежийн аль аль нь үнэ төлбөргүй байдаг

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 68%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 20,864

2. Дани улс ДНБ-ийнхээ 0.6 хувийг коллежийн оюутнуудын зардалд зарцуулдаг

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 55%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 17,634

3. Финлянд улс оюутнуудад сурч боловсрох, амьдрах зардлаа олоход нь туслах төрөл бүрийн тэтгэлэг олгодог

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 69%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 15,402

4. Ирланд улс 1995 оноос хойш ихэнх бакалаврын ангийн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс төлдөг болжээ 

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 51%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 16,284

5. Исландын сургалтын төлбөр нь суралцах чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс шалтгаалж өөр өөр байдаг

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 77%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 10,429

6. Норвеги улс ДНБ-ийнхээ 1.3 хувийг коллежийн оюутнуудын зардалд зарцуулдаг

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 77%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 18,942

7. Чех улсад коллежийн оюутнуудад бага хэмжээний тэтгэмж олгохоос эхлээд сургалтын төлбөрөөс чөлөөлөх зэрэг олон төрлийн хөнгөлөлт олгодог

Залуучуудын их сургуульд хамрагдалтын түвшин: 59%

Дээд боловсрол эзэмшихэд зарцуулах дундаж зардал (ам.доллараар): 8,738

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
1
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.28 202.9.42.214

Энд герман улс хамрагдах ёстойдоо. Бүх улсын сургууль нь төлбөргүй шүү дээ

0 Хариулах


Зочин 2019.09.29 37.209.46.174

1 muj ni tolbortei bolson.

0 Хариулах


Зочин 2019.09.27 66.181.187.203

Энд жагсаалтад байгаа зарим улс зөвхөн өөрийн улсын иргэддээ л төлбөргүй байдаг шүү

0 Хариулах


Зочин 2019.09.29 203.91.115.51

Үүнд Швед орхуу

0 Хариулах


Зочин 2019.09.30 210.162.55.197

Орно

0