Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхий даяар 23.2 сая хүн “123456” гэх нууц үгийг ашиглаж байна


Онлайн аюулгүй байдлын мэргэжилтнүүд хамгийн хялбархан олж болох нууц үгсийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг ашиглахгүй байхыг тогтмол сануулдаг. Гэлээ ч хүмүүс энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь саяхны судалгааны үр дүнгээс харагджээ. 

Их Британий Үндэсний кибер аюулгүй байдлын төв (NCSC) олон нийтийн мэдээллийн сангаас шүүлт хийж үзэхэд “123456” гэх нууц үгийг дэлхий даяар хамгийн олон буюу 23.2 сая хүн ашиглаж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн  "123456789", "password", "1111111, "qwerty" гэсэн нууц үгсийн мөн л түгээмэл ашиглаж байна гэжээ. 

Тэгвэл Австралийн онлайн аюулгүй байдлын мэргэжилтэн Трой Хант өмнө нь Их Британий Үндэсний кибер аюулгүй байдлын төвтэй хамтран ажиллаж байсан ба тэрээр 'Have I Been Pwned' гэх сайтаараа хүмүүст танигджээ. 

Хэрэв таны ашигладаг нууц үг хэр түгээмэл болохыг мэдэхийг хүсвэл тус сайтаар зочилж хайлт хийх боломжтой. Тухайлбал, “zxcvbnm” гэсэн нууц үгийг (компьютерийн кейбордын хамгийн доод эгнээнд дарааллаараа байдаг үсэгнүүд) хийж үзвэл 575 мянган удаа ашиглагдсан гэж гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээллийн санд бүртгэгдсэн хамгийн түгээмэл ашиглагддаг нууц үгсийн нэг болохыг мэдэж болно. Мөн онлайнд хэрхэн аюулгүй байдлаа хадгалж, бусдад мэдээллээ алдахгүй байх тухай Хантын өгсөн зөвлөгөөнүүдийг сайтаас унших боломжтой аж. 

Эх сурвалж: Digital Trends

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
7
0
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.23 202.21.108.131

hudla yum oruulj baihin ma

0 Хариулах


Зочин 2019.04.23 202.9.44.224

yaj medej bga yum

0 Хариулах