Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхий дээр 23 тэрбум тахиа байна


Одоогийн байдлаар манай гараг дээр 23 тэрбум "амьд" тахиа байна гэсэн тооцоо гарчээ. Хүн төрөлхтөн тахианы махыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх болсноос үүдэж хамгийн их өөрчлөгдөж буй амьтны нэг нь тахиа гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь орчин үеийн тахиа бүх шинжээрээ өмнөх үеийн тахиануудаас эрс өөрчлөгджээ. 

Royal Society Open Science сэтгүүлийн саяхны нийтлэлд орчин үеийн тахианы ясыг Ромын үеийн тахианыхтай харьцуулж үзсэн тухай бичжээ. Ингэхэд өнөө үеийн брокерийн тахиа (нийтийн хэрэгцээг хангахын тулд махны зорилгоор үржүүлж буй тахиа)-ны араг яс хэт том байжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн тахиа дундад зууны тахианаас даруй хоёр дахин их жинтэй болжээ. 

Судлаачид гол өөрчлөлт 20-р зууны хоёрдугаар хагасаас эхэлсэн гэж үзэж байгаа юм. Учир нь 1950-аад оноос хойш тахианы жин тав дахин нэмэгдсэн бөгөөд 5-6 долоон хоногт л нас бие гүйцдэг болжээ. Ингэж өсгөсөн тахианы яс хэврэг, гажигтай байдаг ба нядлах ёстой хугацаанаас нэг сар хэтрэхэд л уг тахиа зүрх эсвэл амьсгалын дутагдалд орж үхдэг юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
5 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.