Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхий нийтийн хэмжээнд фэйсбүүк, инстаграм, Whatsapp ажиллагаагүй болжээ


Фэйсбүүк компанийн эзэмшилд байдаг хэд хэдэн сошиал флатформ өнгөрсөн лхагва гарагаас эхлэн дэлхий нийтийн хэмжээнд ажиллагаагүй болсон тухай BBC агентлаг мэдээллээ. Одоогийн байдлаар мессежний хоёр аппликэйшн, инстаграм, фэйсбүүкийн ажиллагаа түр зогсоод байна. 

Фэйсбүүк компанийн зүгээс асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн мэдэгдсэн ч юуны улмаас ийнхүү доголдол үүссэн нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлд 2008 онд фэйсбүүк түр хугацаагаар ажиллагаагүй болж байсан юм. Тухайн үед дөнгөж 150 сая хэрэглэгчтэй байсан бол өнөөдөр 2.3 тэрбум хүн уг сошиал медиаг идэвхтэй ашиглаж байна. 

Фэйсбүүк манай цагаар шөнийн 00:00 цаг буюу лхагва гарагаас пүрэвт шилжих шөнө тасалдаж эхэлжээ. Удалгүй инстрам, Whatsapp, фэйсбүүк мессенжер алдаа зааж эхэлсэн байна. Түүнчлэн ажил хэрэг явуулах зориулалттай фэйсбүүк Workplace ч мөн ажиллахгүй байгаа ба үүнээс болж  ажил, хэрэг бизнесээ явуулах боломжгүй боллоо гэсэн гомдол цөөнгүй гарч байгаа гэнэ. Харин гар утаснаасаа ороод Sign Out хийж гараагүй хүмүүсийн хувьд одоогоор фэйсбүүк ашиглаж болж байгаа юм. 

Тэгвэл твиттерт #FacebookDown болон #InstagramDown гэсэн хаштагаар 150 мянган орчим хүн жиргэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Уржигдар
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Уржигдар
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
7
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.