Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Дэлхий рүү харсан цонх


“Хүргэн хүү” кинонд Жамц өвгөн авдартаа хадгалсан мөнгөө юу ч үгүй үйрмэгтсэнийг хараад “Ээ халаг минь дээ, хорин шарыг минь хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү” хэмээн уулга алдан суудагсан. Харин одоо цаг сайхан болж, ийм явдал гарах эрсдэлгүй эринд бид амьдарч байна. Саяхныг хүртэл монголчууд банканд урт дараалал үүсгэж, өдрийн ихэнх цагаа оочирт зарцуулсандаа бухимдаж, халагладаг байлаа. Гэвч энэ бүхэн түүх болон үлдэх цаг ирээд байна. Гар утас хэмээх алганд багтах жижигхэн “эд”-ийн тусламжтай хүссэн бүхнээ хормын төдий амжуулж, орон зай, цаг хугацааг товчилдог болов. 

Санхүүгийн боловсрол, ойлголт нь хадгаламжийн дэвтэр, цалин, “хар” дэвтэр зэргээр хязгаарлагдаж байсан бидэнд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд гарснаар хязгаарт нь үл хүрэхүйц болжээ. Наад зах нь ихэнх хүн карт уншуулж, мобайл банк, интернэт банк хэрэглэн, санхүүгийн үйлчилгээ авдаг аппликэйшнийг утсандаа суулгажээ. Түүгээр ч зогсохгүй мөнгө, санхүүтэй холбоотой бүхнийг зөвхөн банк гардан үйлддэггүйг харуулсан үйл явдлууд ар араасаа өрнөсөөр байна. Чихэнд “харь” үг мэт сонсогддог асан “Хөрөнгийн бирж, хувьцаа, хөрөнгө оруулалт” гэхчлэн үгс сүүлийн жилүүдэд илүү ойлгомжтой, бодитой, хүртээмжтэй болж байгаа нь 2000 оны эхэн үеэс үйл ажиллагаа нь өрнөсөн “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийнхний хүч хөдөлмөрийн нэгээхэн үр дүн юм.

Удирдах түвшний албан тушаалд туршлагатай, нас тогтсон, эрчүүд зонхилдог байдлыг халж, ажлаа бүрэн дүүрэн чадаж байгаа залууст эрх мэдэл, итгэлийг хүлээлгэн өгдөг нь Ард Санхүүгийн Нэгдлийн онцлог юм.

Санхүүгийн салбарын компаниудын удирдах түвшний албан тушаалд туршлагатай, нас тогтсон, эрчүүд зонхилдог байдлыг халж, ажлаа бүрэн дүүрэн чадаж байгаа залууст эрх мэдэл, итгэлийг хүлээлгэн өгдөг нь Ард Санхүүгийн Нэгдлийн онцлог юм. Тэд ур чадвар, үүрэг хариуцлагаа “илд, бамбай” болгож, урагш давшлан яваа. Залуучуудаар багаа бүрдүүлсэн тухайгаа Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Надтай уулзаад би ямар ажил хийх вэ гэж асуухаас түрүүлж, би хэдэн төгрөгийн цалин авах вэ гэж асуудаг хүнтэй харилцах дургүй. Харин надаас юм суръя, өөрийгөө баталъя гэж байгаа хүнийг би дуртай хүлээж авдаг. Тухайлбал, манай Санхүүгийн захирал гэхэд л 23 настай. Ер нь компанийн хамгийн хөгшин нь би болоод байна шүү” гэсэн удаатай.

“Ард”-д 2015 оны 2 сард, 22 настайдаа анх нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Тухайн үед манайх цөөхөн хүнтэй ажиллаж байлаа. Тэгээд намайг яг 23 нас хүрэхэд Ард Активын Гүйцэтгэх захирлаар томилсон. Анх хүмүүст албан тушаалаа хэлэхээс ичээд “Би зүгээр хариуцдаг юм” гээд л хэлчихдэг байлаа”

Тус компанийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа залуухан, хоёр эмэгтэйтэй уулзаж, ярилцлаа. Тэдний нэг нь Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетинг хариуцсан захирал Ц.Должин юм. Тэрбээр “СЭЗИС-ийг төгсөөд намар нь нэг газар ажилласан ч нэгэн хэвийн уйтгартай байсан учраас удалгүй гарсан. “Ард”-д 2015 оны 2 сард, 22 настайдаа анх нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Тухайн үед манайх цөөхөн хүнтэй ажиллаж байлаа. Тэгээд намайг яг 23 нас хүрэхэд Ард Активын Гүйцэтгэх захирлаар томилсон. Тэгэхэд би бараг нягтлангаараа ингээд л ажиллана ухааны юм ярьж, боддог байсан юм. Гэтэл Ганхуяг захирал “Чи чадаж байгаа юм чинь яагаад болохгүй гэж” хэлэхэд нь гайхсан. Мэдээж хүн итгэл үзүүлсэн болохоор чадах чинээгээрээ хичээсэн. Анх хүмүүст албан тушаалаа хэлэхээс ичээд “Би зүгээр хариуцдаг юм” гээд л хэлчихдэг байлаа” гэв. 

Түүнд мэдэхгүй, чадахгүй зүйлс тулгарсан ч чадахын тулд биеэ дайчилж иржээ. Тэнд ажилтнууд нь хариуцсан ганц ажлаа хийнэ гэж байдаггүй аж. Чадаж байгаа бол бусад ажлуудад ч гар, бие оролцон ажлаа шуурхай гүйцэтгэдэг нь компанийнх нь амжилтын нууц ч байж мэдэх юм.

Баруун гар талаас Ж.Золзаяа, Ц.Должин

“Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүний технологитой, олон нийтийн санхүүгийн нэгдэл компани болно ” гэх алсын хараатайгаар үйл ажиллагаа эрхэлж буй “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК хүссэн хэн бүхэн хувьцаа эзэмшигч болох боломжтойг олон нийтэд таниулахын зэрэгцээ “Ард Академи” сургалтын төв ажиллуулж, олон нийтэд санхүүгийн боловсролыг цогц байдлаар хүргэж байгаа юм. 

Тэд өнгөрсөн хугацаанд Монголд хөрөнгө оруулагч үндэстний суурийг тавьж, хүн бүрийг хөрөнгө оруулагч болгохыг зорьж байсан бол одоо энэ үндэстэн дэлхийд, бүс нутагтаа гарах цаг аль хэдийнэ болсныг зарлаж, зорилгоо болгожээ. Жинст Увс ХК, Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-г нэгдэхийг зөвшөөрсөн Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрийн дагуу Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр MSE: AARD тикертэйгээр наймдугаар сарын 8-ны өдрөөс арилжаалагдаж эхэлсэн билээ. Ингэж нээлттэй компани болсноор санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг, иргэн бүр хувьцааг нь эзэмших боломжтой үндэсний холдингс компани болсон тул Азийн зах зээлд гарахаар дараачийн алхмаа тодорхойлжээ.

“Ард Секюритиз” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа “Анхандаа бид эмэгтэйчүүдийн төлөө нэлээд их үйл ажиллагаа хийснээ өөрсдөө ч анзаараагүй. Ер нь манайх “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнийхөө хүрээнд маш олон үйл ажиллагаа, өдөрлөг хийсний тодорхой хэсгийг ээжүүд, хүүхдүүдэд зориулж хийдэг. Энэ ч нөлөөлсөн байж магадгүй” гэсэн юм.

“Санхүүгийн байгууллагад жишээлбэл, теллерээр ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Харин удирдах албан тушаалд эрэгтэйчүүд, эзэд нь болохоор дандаа том компани эзэмшигчид байдаг. Харин манай Ард дээр эсрэгээрээ, эмэгтэйчүүд санхүүгийн компанийг эзэмшээд, эзэн нь болсон байна. Эмэгтэйчүүд зоригтойгоор хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байна” гэж Ц.Должин онцоллоо.

Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Актив, Ард Лайф, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан гэхчлэн 20 орчим компани багтдаг. Эдгээрийн 6 нь СЗХ-оос зөвшөөрөлтэй бол 4 нь нээлттэй хувьцаат компани юм байна.

“Ард Секюритиз” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золзаяагийн хувьд 2016 оны намар анх ажилдаа оржээ. Тэрбээр “Би компанидаа шинжээчээр ажилд орсон. Төгсөж байх үедээ Ганхуяг захирлын “Хүн бүх зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Ганц амьдрах учраас хүссэн зүйлсээ хийх хэрэгтэй” гэсэн утгатай ярилцлагыг уншихад үнэхээр мундаг санагдаж, бас миний үзэл бодолтой таарч байсан учраас энд ажиллахаар шийдсэн. Тэгээд хоёр сар шинжээчээр ажилласны дараа ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсон. Ингээд жилийн турш ажиллаад 2018 оноос эхлэн давхар Ард Секюритиз компаниа хариуцсан юм. Мэдээж нарийн бичиг хийх хугацаандаа маш олон үйл ажиллагаанд оролцож, хариуцаж ажилласан. Нэг өдөр Захирал дуудаад Ард Секюритизыг хариуцаад ажиллаж чадах эсэхийг асуухад нь хэд хоног бодож, шийдвэрээ гаргаад 4 хүнтэй компаниа хариуцахаар болсон доо. Одоо компани маань 13 хүнтэй. Ч.Ганхуяг захирал хүмүүсийн итгэл дааж, ажлаа хийж чадах үгүйг маш сайн таньдаг юм шиг санагддаг. Залуу хүмүүст үргэлж урам зориг, итгэл өгч чаддаг” гэсэн. 

“Ард”-ын ажилтнуудад жендэрийн ялгарал, цалингийн тэгш бус хуваарилалт гэх зүйлс байдаггүй, тэнд зөвхөн чадвар байгаа бол боломж нь давхар байдаг аж.

Нэг удаа түүнд “Би чамайг далайд сэлж чадахгүй болохоор чинь зүгээр түлхчихсэн гэсэн үг. Харин чи өөрөө яаж сэлэхээ сурч байгаа. Энэ үйл явц чинь маш чухал шүү” гэж хэлсэн нь Золзаяагийн санаанаас гардаггүй гэнэ. Тэрээр Платтсбург хот дахь Нью-Йорк мужийн их сургуулийг Санхүү, бизнесийн удирдлагаар төгсөөд шууд магистраар сурахаар төлөвлөж байсан ч “Ард”-д ажиллахаар болжээ. Золзаяа хэлэхдээ мастераар сурснаас илүү их зүйлийг сурч, мэдэж авч байгаадаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм.  

“Ард”-ын ажилтнуудад жендэрийн ялгарал, цалингийн тэгш бус хуваарилалт гэх зүйлс байдаггүй, тэнд зөвхөн чадвар байгаа бол боломж нь давхар байдаг аж. Ц.Должин, Ж.Золзаяа хоёр ажлаасаа, хамт олноосоо маш их урам зориг авч, залуу хүний хийе гэсэн хүслээр дүүрэн яваагаа хэлсэн. Мөн Монголын санхүүгийн салбар тэр дундаа финтек салбарт удирдлагын түвшинд залуухан эмэгтэйчүүд ажиллахад бэрхшээлтэй байдаггүй аж. Харин ч Монголд эмэгтэйчүүд аль ч салбарт нээлттэй ажиллаж, амжилт гаргах боломж бололцоогоор дүүрэн байдгийг тэд олзуурхан ярив. 

Хамт олных нь хурдтай, чамбай гүйцэтгэлээс гадна нэг баг болж ажиллаж чаддагийн хүчээр компани нь өнөөгийн хэмжээнд, ард түмэнд өгөөжтэй, богино хугацаанд өсөн дэвжиж явааг та бид тодхон харж байгаа. Алив бүхнийг шинэ соргог, хурдацтайгаар хүлээн авч, эргэн нийгэмдээ бодитой, бэлэн технологийн шийдлээр санхүүгийн үйлчилгээг нээлттэй хүргэж байгаа “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийг дэлхий рүү харсан цэлгэр цонх гэвэл зохицох буй за. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
10
2
0
0
4
3