Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Дэлхийн Авьяастан” шоутай холбоотой 5 баримт

Монголоос О.Энх-Эрдэнэ шоуны оролцогч, Rokit Bay туслах шүүгчээр ажиллаж байна


CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоу хоёрдугаар сарын 3-нд анхны дугаараа цацлаа. Зохион байгуулагчдын зүгээс America's Got Talent, Voice зэрэг шоунаас тэс өөр байх болно хэмээн амлаж байгаа юм. Тэгвэл "Дэлхийн Авьяастан" шоутай холбоотой 5 сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

"Дэлхийн Авьяастан" шоуг Америкийн телевизийн хамгийн алдартай хоёр продюсер найруулж байна. Майк Дарнелл American Idol, Ellen's Game of Games зэрэг шоугаараа танигдсан бол Марк Бёрнетт Survivor, The Voice зэрэг шоугаараа алдартай.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд жүжигчин Дрю Бэрримор, дуучин, продюсер Фэйт Хилл, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар сонгогдсон байна. Харин хөтлөгчөөр жүжигчин, комедиан Жеймс Корден ажиллаж байгаа аж. 

"Дэлхийн Авьяастан" шоу үндсэн шүүгчдээс гадна туслах шүүгчтэй гэдгээрээ онцлог. Дэлхийн 38 орны 50 туслах шүүгчийг сонгон оролцуулж байгаа юм. Туслах шүүгчдийн олонхи нь дуучин, хөгжимчин, продюсер зэрэг хүмүүс байгаа бөгөөд Бразилын UFC-ийн тулаанч Андерсон Силва зэрэг сонирхолтой шүүгчид ч буй. Мөн Монгол Улсыг төлөөлж "Mongolia's Got Talent" шоуны шүүгч, дуучин Rokit Bay оролцож байна. Шүүгчдийн жагсаалтыг ЭНДЭЭС бүрэн эхээр нь харах боломжтой юм. 

Ялагч 1 сая ам.долларын шагналын эзэн болох тул дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүчтэй авьяастнууд өрсөлдөх нь дамжиггүй. Өчигдөр цацагдсан хамгийн анхны дугаарт Монгол Улсаас "Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ оролцож кантри дуугаараа шүүгчдийг алмайруулсан. Мөн Японы хийлч, Филипинийн дуулаач гурван хүү, Өмнөд Солонгосын тэквондогийн мастерууд зэрэг авьяастнууд үзүүлбэрээ үзүүлжээ. 

Гурван үндсэн шүүгч 0-50 хүртэлх оноо өгч, дунджаар нь тухайн оролцогчийн оноог гаргах юм байна. Үүний дараа туслах шүүгчид таалагдсан оролцогчдоо нэг оноо өгөх эрхтэй гэнэ. Ингээд үндсэн болон туслах шүүгчдийн нийлбэр оноогоор 75-аас дээш оноо авсан оролцогч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох аж. "Дэлхийн Авьяастан" шоуны эхний улирал нийт 10 дугаартай юм байна. 

Бонус!!!

О.Энх-Эрдэнэ CBS телевизийн "Дэлхийн Авьяастан" шоунд оролцохын зэрэгцээ анхны цомгоо англи хэл дээр гаргахаар төлөвлөж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний цомогт багтсан "Wake Up With You" дуу хэдхэн цагийн өмнө Youtube-д тавигджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.06 202.21.106.141

Дуучин Faith Hill шүүгчээр ажиллаж байгаа. Оронд нь шал өөр хүний нэр биччихэж. Алдаагаа засна уу.

0 Хариулах


Зочин 2019.02.04 150.129.142.99

Amjilt husieeee

0 Хариулах


Монгол нэр дэлхийд 2019.02.04 43.228.129.68

Амжилт хүсье. Чармайж хичээгээрэй. Чаднаа.

0 Хариулах


Зочин 2019.02.04 202.21.106.161

Shugche aldaatai bichje

0 Хариулах