Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хөлбөмбөгийн "домог" Лионель Мессигийн тухай 15 баримт


Аргентины шигшээ баг, Испанийн алдарт "Барселона" клубийн домогт хөлбөмбөгчин Лионель Месси энэ оны дэлхийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналыг хүртээд байгаа билээ. Түүний талаарх сонирхолтой 15 баримтыг хүргэж байна. 

1. Лионель Месси 1987 оны зургаадугаар сарын 24-нд Аргентины Розарио хотод төржээ. Түүний эцэг Хорхе Грацио Месси гангийн үйлдвэрийн ажилтан, ээж Селиа Мария Месси цагаар цэвэрлэгч хийдэг байжээ. Тэрбээр Родриго, Матиас гэсэн хоёр ахтай, мөн Мария Сол хэмээх нэг эгчтэй аж. Түүний үеэлүүд Эмануэль, Максимилиано Бианчучи нар нь мөн хөлбөмбөгчид юм. 

2. Түүний эцгийн гэр бүл итали гаралтай бөгөөд түүний өвөг Анжело Месси 1883 онд Аргентин руу цагаачилсан гэдэг. Харин түүний ээжийн талынхан нь Каталониос гаралтай хүмүүс байжээ. 

3. Месси таван настайгаасаа аав Хорхегийнхоо дасгалжуулдаг "Grandoli" сонирхогчдын клубт тоглож эхэлсэн байна. Түүний хөлбөмбөгчин болох мөрөөдлийг хамгийн их дэмждэг байсан хүн эмээ Селиа нь байсан гэдэг. 

4. 1995 онд тэрбээр " Ньюеллс Олд Бойзс " мэргэжлийн клубт тоглож эхэлсэн бөгөөд 1997 онд Перугийн найрамдлын цомыг хүртжээ. Түүнийг 11 настайд эмч дааврын дутагдтай хэмээн оношилж, сард 900 ам.долларын эм, тариа хэрэглэх хэрэгтэй болжээ. 

5. Тэрбээр 13 настайдаа "Барселона" клубийн хувьцаа эзэмшигчийн хараанд өртжээ. 2000 оны есдүгээр сарын 17-нд Месси аавын хамт Каталонид очиж "Барселона"-гийн захирал Карлес Ресактай уулзсан байна. Түүний тоглолтын ур чадвар Ресакт маш их таалагдсан учир Мессигийн гэр бүлийг Европ руу нүүлгэж, эмчилгээний зардалд нь 90 мянган еврогийн туслалцаа үзүүлжээ. Тэр цагаас эхлэн Месси "Барселона" клубийн залуучуудын шигшээ багт тоглож эхэлжээ.  

6. "Барселона" клубийн залуучуудын шигшээ багт тоглож эхэлсэн эхний улиралдаа 30 тоглолтонд оролцож, 37 гоол оруулсан байна. Тун удалгүй тэр багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд гарч олны анхаарлыг ихэд татаад байлаа. Түүнийг 16 настай байхад "Ювентус" клубийн дасгалжуулагч улирлын турш түрээслэн тоглуулах санал тавьсан ч татгалзсан хариу авчээ. 

7. Месси "Барселона"-гийн үндсэн бүрэлдэхүүнд 2003 оны 11 дүгээр сард элссэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 17-ны өдөр хийж байжээ. Аргентины шигшээ баг, Испанийн "Барселона" клубийн ахлагч тэрбээр Аргентины түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Мөн "Барселона" клубт бүх насаараа тоглож байгаа цор ганц хөлбөмбөгчин билээ. 

8.  Түүний эхнэрийг Антонелла Рокуццо гэдэг. Тэд гурван хүүхэдтэй. Лионель, Антонелла нар 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2016 оны зун албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. 

9. Өдгөө 32 настай түүний өндөр 170 см, жин 72 кг ажээ. 

10. Барселона клубийн үндсэн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж эхэлсэн цагаасаа хойш Испанийн аваргын цомыг 10 удаа, УЕФА-ийн Аваргуудын лигийн цомыг зургаан удаа, Испанийн супер цомыг найман удаа, Европын супер цомыг гурван удаа , Клубийн дэлхийн аваргын цомыг гурван удаа өргөжээ.  Энэ хугацаанд зургаан удаа УЕФА-ын Аваргуудын лигийн мэргэн буучаар шалгарч байв. 

11. Тэрбээр 2005, 2007-2013, 2015-2017 онуудад буюу нийт 12 удаа Аргентиний оны шилдэг тоглогчоор шалгарч байв. Мөн 2009, 2010, 2011, 2015, 2017, 2018 онд Испанийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч, 2009 онд Европын хөлбөмбөгийн клубийн оны шилдэг хөлбөмбөгчин, УЕФА-ийн Аваргуудын лигийн шилдэг довтлогчоор шалгарч байсан. Мөн тухайн жил ФИФА-гаас олгодог дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байв.  Түүний дараа жил буюу 2010 онд мөн л дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн юм. Мөн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан гутал" шагналыг 2010, 2012, 2013, 2017, 2018 онуудад нийт таван удаа хүртэж байжээ. 

12. Тэрбээр 2014 оны гуравдугаар сард "Барселона" клубийн 87 жилийн түүхэн дэх хамгийн олон гоолын амжилтийг эвдэж 371 гоол оруулжээ. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 251 дэхь гоолоо оруулж, дээд амжилт тогтоов. Харин 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Аваргуудын лигийн тэмцээнд 71 дэх гоолоо оруулж дээд амжилтыг эвдсэн юм. Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сард 29 настайдаа "Барселона" клубийн төлөөх 500 дахь гоолоо оруулсан бөгөөд Испанийн хөлбөмбөгийн түүхэнд нэг багт хүчин зүтгэж хамгийн олон гоолыг оруулсан тоглогч хэмээн бичигджээ.

13. Тэрбээр Аргентины шигшээ багаа манлайлан тоглож, 2014 оны Бээжингийн олимпийн наадмын алт, 2014 оны Бразилын ДАШТ-ий мөнгөн медалийг хүртэж байсан юм.

14. Тэр өнөөдрийн байдлаар нийт 990 тоглолтод оролцож, 756 гоол оруулсан түүхэн амжилтыг эзэмшиж байна. 

15. Тоглолтын ур чадвар, байгалиас заяасан авьяасаараа хөлбөмбөгийн хорхойтнуудыг гайхшруулж, алмайруулж, цөсийг нь хөөргөсөөр ирсэн домогт Леониль Месси дэлхийн хөлбөмбөгийн спортын 67 дээд амжилтыг ганцаараа эзэмшиж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
3 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
5 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.