Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Depeche Mode хамтлагийн тухай баримтат киног Монголд албан ёсны эрхтэйгээр гаргана


Алдарт Depeche Mode хамтлагийн "Spirits in the Forest" баримтат кино 11 сарын 21-нд албан ёсны эрхтэйгээр Гэгээнтэн кино театрт гарах болжээ.

Гол онцлог нь, уг баримтат кинонд тус хамтлагийн Монгол дахь шүтэн бишрэгч оролцон тоглосон гэнэ.

2017, 2018 онуудад Depeche Mode хамтлаг нь “Global Spirit Tour” аялан тоглолтоо эхлүүлж, дэлхий даяар нийт 3 сая шүтэн бишрэгчдэдээ зориулан 115 тоглолт хийсэн билээ. Олон жил бүтээлээ туурвиж байгаа кино бүтээгч Антон Корбижний найруулсан энэхүү кино нь тус хамтлагийн аялан тоглолтын эрч хүчээр дүүрэн дүр зургийг харуулаад зогсохгүй тэдний дуунууд шүтэн бишрэгчдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлнэ.

Depeche Mode хамтлагийн зургаан өөр шүтэн бишрэгчийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн түүхийг өгүүлэх энэхүү кино нь Depeche Mode хамтлаг хэрхэн алдартай болсныг харуулахын сацуу дуу хөгжим хүмүүсийг хэл, хүйс, нас, нөхцөл байдал, хаана амьдардгаас нь үл харгалзан хэрхэн холбож чаддагийг бас дуу хөгжим хэрхэн хүмүүст хүнд бэрхшээлтэй зүйлийг давахад тусалж чаддагийг харуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.