Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Д.Эрдэнэбилэгийг гавлаад “Эрдэнэт” Монголдоо үлдэх үү?

Засгийн газарт маань сүрийг үзүүлж, дуулиан шуугиан үүсгэх шаардлага сүүлийн үед ойр ойрхон гарч байна.


Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг анх 2016 оны зургадугаар сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд зарласан билээ. Гэтэл одоо “Эрдэнэт” Монголд үлдэх, эсвэл буцах тухай асуудал сөхөгдөж эхлэв. “Сахал” Эрдэнэбилэгийг гавлалаа, ингээд сая “Эрдэнэт” Монголдоо үлдлээ гэж ойлгож болох уу? 

ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" эзэмшихээр болж, манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирч, ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх, үйлдвэрийг дагасан барилга байгууламж Монгол Улсад бүрэн шилжих, энэ жишгээр Монгол, Оросын хамтарсан "Монросцветмет" компани 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн мэдэгдэхэд монголчуудын олонх үүнд яагаад эс баярлахаа тунгаахгүйгээр баярлаж угтсан билээ. Харин энэ хэлэлцээр хууль зөрчсөн, эсэх хийгээд хэн нэгэнд давуу эрх олгосон байдлаар шийдэгдсэн, эсэхэд олон хүн эргэлзэж байсан нь үнэн. “Монголын зэс” 49 хувийг оросуудаас худалдан авахдаа Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкнаас зээл авсан мэдээллүүд тарж, ингэхэд яагаад нууцаар шилжүүлсэн хэрэг вэ гэсэн хардлагаар шүүмжлэлд өртсөн нь ч мэдээж. 

Харин өнөөдөр буюу дуулианы эх тавигдсанаас гурван жилийн дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас мэдүүлэг авахаар тусгай ажиллагаа явуулан гэрээс нь баривчилсан, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинийг Эрүүгийн цагдаагийн албанаас байцаасан, эдгээр хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг явуулсан нь жинхэнэ шуугиан дэгдээж орхилоо. 

Энэ өдөр Эрүүгийн цагдаагийн албанд гэрчийн хувьд мэдүүлэг өгсөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар сэтгүүлдийн асуултад хариулахдаа "Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкинд манай компани асуулга тавьж, 2018 оны нэгдүгээр сард хариу нь ирсэн, төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон албан бичгүүд байгаа. Тэр бүгдийг бид олон нийтийн мэдээллээр нээлттэй тараана” хэмээлээ. Харин Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг буцаан авах талаар “Хэрэв гэрээ хүчингүй болвол 49 хувь Монголын Засгийн газарт биш ОХУ-ын "Ростех" корпорацын мэдэлд шилжих нөхцөлтэй гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ" гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн нь анхаарал татав. Гэтэл Засгийн газрын зүгээс одоо баримталж буй байр суурь болон “Эрдэнэт-ийн асуудлаар гаргасан УИХ-ын 23 дугаар тогтоолоор бол 49 хувийг “Монголын зэс” компани төрийн мэдэлд шилжүүлэн өгөх ёстой. Тиймээс эрчээ авсан энэ маргааны эцэст “Эрдэнэт” Монголдоо үлдэх үү гэдэг асуулт урган гарч байна. 

Мэдүүлэг өгөх, нэгжлэг хийлгэхээс татгалзаагүй, оргон зайлаагүй хүмүүсийг тусгай ажиллагаа, гав дөнгө хэрэглэн баривчлах хэрэг үнэхээр байсан, эсэх ч эргэлзээтэй. Засгийн газарт маань сүрийг үзүүлж, дуулиан шуугиан үүсгэх шаардлага сүүлийн үед ойр ойрхон гарч байгаад энгийн иргэд хүртэл гайхаж, нийгэм айдас хүйдэст автаж байна. “Сахал” Эрдэнэбилэг, О.Орхон зэрэг нэр бүхий бизнес эрхлэгчдийн гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байхад аймшигтай жигшүүрт этгээдүүд мэтээр хүмүүст ойлгуулах шаардлага хаанаас бий болсон нь хачирхал төрүүлнэ.    

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
0
0
0
2