Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дижитал “мацаг” барьдаг 9 алдартай бизнесмен


Бид ихэнх амжилттай хүмүүсийг технологи, интернэт, мэдээллээс хол байгаагаар төсөөлж чаддаггүй билээ. Тэгвэл одоо танилцуулах 9 алдартан бол тогтмол дижитал “мацаг” барьдаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл тэд тодорхой хугацааны давтамжтай гар утас, интернэт, и-мэйл зэргээс бүрэн татгалзаж, завсарлага авдаг бөгөөд энэ нь тэдний амьдрал, бизнест чухал нөлөөтэй гэж үздэг байна.

Hinge хэмээх болзооны аппликэйшнийг санаачлагч, гүйцэтгэх захирал Жастин МакЛеод утаснаасаа и-мэйлийн аппликэйшнийг устгаснаар илүү аз жаргалтай нэгэн болсон гэнэ. Тэрээр Business Insider-т өгсөн ярилцлагадаа “Дэлхийд өрнөж буй үйл явдлууд, компанийн жижиг сажиг ажлуудаас холдсон үедээ би илүү сайн шийдвэр гаргагч, илүү сайн стратегич, сайн лидер байж чаддаг. Мөн тэрээр жилд 14 хоног ажлаасаа бүрэн хөндийрдөг ба Hinge-ийн өдөр тутмын үйл ажиллагаанаас өөрийгөө холдуулснаар бодлоо тунгаахад тус болдог хэмээн ярьжээ.

Salesforce компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Марк Бениофф бол бясалгалыг дэмжигч, дэлхий ертөнцийг Зэн буддизмын өнцгөөр харахыг эрмэлзэгч юм. Тэрээр өнгөрсөн жил хоёр долоо хоног дижитал “мацаг” барьсан бөгөөд өдөр тутмын завгүй амьдралаас өөрийгөө тодорхой хугацаанд бүрэн тусгаарласнаар Salesforce компанийг удирдахад чухал нөлөө үзүүлсэн гэсэн байна.  

Thrive Global-ийн (хуучнаар Хаффингтон Пост) үүсгэн байгуулагч Арианна Хаффингтон амжилтын түлхүүр бол сайн нойр авах гэж боддог бизнесменүүдийн нэг. Тийм ч учраас Арианна унтлагын өрөөндөө утсаа авч ордоггүй. Тэрээр утсаа өөр өрөөнд үлдээснээр өглөө хүний бие бүрэн цэнэглэгдсэн утас адил дүүрэн эрч хүчтэй босдог гэжээ.

Kode With Klossy компанийн үүсгэн байгуулагч, Виктория Сикретийн экс модель Карли Клосс Mirror сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дижитал “мацаг” тогтмол барьдаг гээд “Би заримдаа утсаа унтрааж, и-мэйлдээ хариу өгдөггүй, Инстаграмдаа ч зураг оруулдаггүй” гэж ярьжээ.

Эрчүүдийн хувцасны Tommy John компанийн гүйцэтгэх захирал, энтрепрёнер Том Паттерсон энгийн арга ашиглан өдөрт ирэх мэйлийнхээ тоог бууруулжээ. Тодруулбал, түүн рүү мэйл илгээсэн хүмүүст “Би өглөөний 9 цагаас өмнө болон орой 17 цагаас хойш мэйлээ шалгадаг тул мэйлийн хариу хүлээгдэх магадлалтай. Иймд та яаралтай хэргээр холбогдож байгаа бол зурвас бичих эсвэл утсаар холбогдоно уу” гэсэн автомат хариу очдог аж. Өөрөөр хэлбэл Том ажлын цагаар мэйлээ шалгадаггүй юм байна.

Gyana дата старт-аппын үүсгэн байгуулагч Joyeeta Das жилд хоёр удаа чимээгүй бясалгал хийх эсвэл далайн гүн рүү аялал хийдэг гэнэ. Энэ нь түүний хувьд технологиос өөрийгөө хөндийрүүлэх нэг арга юм. “Би ихэвчлэн Тайланд, Филиппин, Бора Бора зэрэг далайгаар хүрээлэгдсэн арлуудыг сонгодог. Тэнд л би усны нигүүслийг хүртэж, орчлон ертөнцөд итгэж, өөрийгөө дахин цэнэглэж чаддаг” гэжээ.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк хөрөнгө оруулалтын эцэг гэгддэг Уоррен Баффетыг ухаалаг утастай болохыг ятгасан ч бодлыг нь эргүүлж чадаагүй юм. CNBC-ийн мэдээлснээр Уоррен Баффет өнөөг хүртэл Самсунгийн товчлууртай утас барьдаг бөгөөд CNN агентлагт энэ тухайгаа “Үүнийг надад Александр Грейам Белл (анхны телефон утсыг зохион бүтээгч) өгсөн юм” хэмээн хошигнон ярьжээ.

Үс арчилгааны бүтээгдэхүүн болон үсний хэрэгсэл үйлдвэрлэгч John Paul Mitchell Systems компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Пол Дежориа компьютер, и-мэйл ашигладаггүй гэнэ. Тэрээр бүх ажил хэргээ утсаар эсвэл биечлэн уулзаж амжуулдаг бөгөөд 15 жил ашиглаж буй утасны жагсаалтын дэвтрээ хаана ч явсан биедээ авч явдаг эрхэм аж.

КарлKarl Lagerfeld-ийн креатив директор Карл Лагерфельд интернэт болон фэйсбүүк ашигладаггүй юм байна. Учир нь түүнийг шаардлагатай мэдээллээр хангадаг туслахууд байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр нь түүнд интернэт ашиглах цаг байдаггүй гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.