Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Нацагдоржийн номын сангийн тухай сонирхолтой 10 баримт


1. Д.Нацагдоржийн номын сан нь 1980 оны 10 дугаар сарын 5-нд ЗХУ-ын тусламжаар баригдсан зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

2. 1986 оны 11 дүгээр сарын 17-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 207 тоот зарлигаар Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгосон.

3. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн салбарууд нь Чингэлтэй, Хан-уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд байдаг ба нийт 5 салбартай юм. 

4. 5 номын сангийн байнгын уншигчдийн тоо 106076, уншлагын танхимын тоо 14 мөн суудлын тоо 750 ширхэг байдаг байна.

5. Номын фондын хувьд Чингэлтэй дүүрэгт 50000, Хан-уул дүүрэгт 60490, Сонгинохайрхан дүүрэгт 60000, Баянзүрх дүүрэгт 59800 гэсэн тоо гарчээ. 

6. Уншигчийн тоо 2012 онд 286440, 2015 онд 321100 байсан бол 2018 онд 106076 болж буурсан байна. Сүүлийн үед их дээд сургуулиуд дэргэдээ номын сантай болж байгаа нь нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо буурахад нөлөөлжээ. 

7. Нийт 375327 ном байдгаас уран зохиолын 139420, гүн ухааны 7546, байгалийн шинжлэх ухааны 25992, эдийн засгийн 18330 ном байдаг байна. 

8. Д.Нацагдоржийн номын сан нь олон хэлбэрээр ном олгодог ба 17.4% нь гэрээр,  0.6% нь зөөврөөр, 0.3% нь солилцоогоор олгодог байна. Үүнээс хамгийн их хувь буюу 81.7 хувийг уншлагын танхимаар олгожээ. 

9. 2005 оны 10 дугаар сараас эхлэн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Ярьдаг номын сан"-г Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран нээжээ. 

10. Харааны бэрхшээлтэй иргэдэд 1370 ширхэг номыг цахимаар олгожээ. 

Нийслэлийн статистикийн газраас дээрх мэдээллүүдийг инфографик хэлбэрээр гаргасан бөгөөд илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Бэлтгэсэн: Н.Энхтэнгэр 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.