Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Д.Одбаяр, арын суудлын “хэнээ” нар олуулаа байна

Энэ хэргийн далимд монгол эрчүүд ёсзүйн доройтлоо илчлэн соошиалд хөөрцөглөцгөөж байна.


Дээр нь байх эрхийг зөвхөн хөх тэнгэрт л олгож дээдэлдэг Үндсэн хуулийн цэцийн энгүй өндөр нэр хүнд асар их унав. Энгийн иргэд Цэцийн улстөржсөн үйл ажиллагаанд эргэлзэж дуусаагүй байтал хариуцлагатай албан тушаалтныхаа өмнөөс, Монгол Улсынхаа нэр төрийн өмнөөс нүүр хийх газаргүй болтлоо ичиж байна. Цэцийн дарга Д.Одбаярт ард түмэн “өгзөг илээч” хэмээн нэр хайрлав. Д.Одбаярыг шившиглэх үйлдлүүд олон нийтийн цахим сүлжээнд эрчээ авлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатараас-Сөүлийн чиглэлд агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцонд үйлчилж явсан солонгос бүсгүйн өгзөгт хүрч бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан Монголын энэ өдрийг эхлүүлсэн. Түүнийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.  

Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг Үндсэн хуульд харшилж байна хэмээн Цэц үзэж, хүчингүй болгох шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргасан нь эдийн засгийн томоохон маргаан дагуулаад байгаа билээ. Түүнчлэн Цэц эл шийдвэрийг гаргахдаа Ерөнхийлөгчийн зүгээс дарамтад автан улстөржсөн, эсэх хэлэлцүүлэг Монголын нийгэмд өрнөж эхэлсний ердөө маргааш нь Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдсан нь зөвхөн Монголд л байж болдог “гайхамшиг”-ийг үргэлжлүүлж байна. 

“Нислэгийн үеэр арын эгнээнд нь сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна” гэж Цэцийн Хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Цэцийн хориглосон АМНАТ-ыг буцаан сэргээх хуулийн төслийг санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр хүргүүллээ.

Нэг л улсад өдөр дараалан дэгдэж байгаа хоёр өөр дуулиан гэхэд аль аль нь дэндүү эрээгүй. Үндсэн хуулийн цэц хараахан гэм буруу нь тогтоогдоогүй ч ийм шуугиан дэгдсэнд, үүнд Д.Одбаярын нэр холбогдсонд ард түмнээс уучлал гуйхын оронд “Д.Одбаяр биш ээ, өөр монгол бөгс барьсан юм шиг байна” гэсэн увайгүй тайлбар шидээд сууж байна. Цэцийн энэхүү мэдэгдлийг УИХ-ын дарга хүртэл ээрч мууран дэмжих нь тэр!

Д.Одбаяр ч бай, эсвэл түүний арын эгнээнд сууж Цэцийн даргатай андуурагдсан өөр нэгэн монгол ч бай агаарын замд, онгоцны бүхээгт бэлгийн дур хүслээ тэвчиж чадалгүй эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрсэн гэдэг нь өөр илүү тухтай орчинд байсан бол яаж ч дураараа авирлаж болзошгүйг харуулж байна. Бэлгийн хүчирхийлэл, эмэгтэй хүнийг дорд үзэх өөдгүй хандлага Монгол Улсын өргөн дэлгэр соёл болж байгааг бид УИХ-ын гишүүд, нэртэй хуульчдынхаа үйлдлээс илүү ойлгомжтойгоор харлаа. 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын холбогдоод байгаа дуулианыг зэвүүцэн эгдүүцэх сэтгэгдлүүд дотор “Ямар тэнэг юм бэ, МИАТ-ийн үйлчлэгчдийнхээ л бөгсийг оролддог байгаа даа”, “Со хүүхнүүд монгол эмэгтэйчүүд шиг базаад авчихмаар сайхан бөгсгүй” гэх мэт “саналууд” цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Бусармаг явдал, буруутай байж болзошгүй этгээдээ л шүүмжлэхийн оронд далимд нь эмэгтэйчүүдийг бүхэлд нь доромжлон гутаах монгол эрчүүд жинхэнэ нүүрээ, ёсзүйн доройтлоо илчилж байгаагаа ч мэдэхгүй хөөрцөглөх нь соошиалд түгээж буй үг өгүүлбэрүүдээс харагдаж байна. Д.Гантулга, Д.Мурат, Д.Одбаяр, арын суудлын хэнээгээс өчүүхэн ч өөрцгүй хүмүүс олуул байна, сэрэмжлэгтүн.  

холбоотой мэдээ
1
Уржигдар
Өнөөдрийн зурвас: Болороо ба тогтолцоо
2
2019.11.06
Судлаач эмэгтэйн Монголоос амссан дарамтыг хүчингүйд тооцох шалтгаан юу байв?
3
2019.10.28
Улаанбаатарын ой уйтгартай болж байна
санал болгох
1
16 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
2 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
4 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
2
0
1
1
25
0
13

Сэтгэгдэл бичих (18)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.11.04 202.126.89.236

Ter erchuudiin ehner,ohin huuhed,ohin duugiinh ni ogzoguig ene met munag garuud ileed baival tevcheed tedniigee doromjluulaad ongoroh bur dalimduulaad mongoor shiideh shiidsen garuud zondoo baigaa yum baina da!!!!Mongol erchuud iim uhamsar doroi baih gej!!!

0 Хариулах


Монгол эмэгтэй 2019.11.04 202.170.69.98

Солонгос хүүхнүүд азтай юмаа. Улс нь, хууль нь, цагдаа нь хамгаалж байна. Хөөрхий бид ийм байдалд орвол "хохь чинь өөрөөсөө л болоо биз", "хийморьтой хүнд бөгсөө илүүлээд сайн л биз" гэхчилэн өөрснөө буруутан болно. УИХ-ын гишүүнд илүүлэх байтугай хүчиндүүлчихээд байхад л хэн ч өмгөөлөхгүй байдаг юм байна лээ. Энэ бол хөөрхий толгойны хоосролтой, өнгө мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болж байгаагийн шинж. Энэ О, А 2 олигтойхон шийтгэлээ аваад манайханд сургамж болоосой.

0 Хариулах


Зочин 2019.11.02 109.42.1.126

Arai dendvv, ter gemgvi bayarmaa gd ohiniig bs havchuulchihsan. End uul n maazraad 1g shogloh gd nogoog havchuulj blku shdee... zarchmiin asuudal yarij bhd... maazraad daldlaad ongoroh sanaatai, teriig bvr erchvvd ilvv ih olgoj avch bh shijeenii

0 Хариулах


Zochin 2019.11.02 202.9.43.73

Odoo gadaad ruu yvahaas ch ichmeer ym mongol geheer l nuguu ongotsnii uilchlegch geh metiin ugiig ard tumendee songoj nuur hiih gazargui bolgoj bnshdee

0 Хариулах


Зочин 2019.11.02 203.91.115.51

Обаярын зөв өвөг дээдэс маань эд нараар хоолоо хийлгэж хувцасаа угаалгаж байсан бус уу

10 Хариулах


Зочин 2019.11.04 202.170.69.98

Мал минь, хэдэн мянгаараа солонгосын жорлон угааж, гэр орноо тэжээж байгаа юм бишүү?

0 Хариулах


Зочин 2019.11.03 202.126.88.201

Юу хуцаад байгаан бэ. Тэнэг чинь

0 Хариулах


Зочин 2019.11.02 116.35.121.114

zail tehu

0 Хариулах


Зочин 2019.11.02 202.126.88.192

Yooy zailaachee

0 Хариулах


Зочин 2019.11.02 202.126.89.230

Өвгөн дээдэс тэгэж байсан ч одоо яаж байгаа билээ?

0 Хариулах


Зочин 2019.11.02 202.126.89.161

Юун арын хүн бэ. Гаж донтон хулгайч ОДБАЯРААС өөр хүн бхгүй.

0 Хариулах


бузар 2019.11.02 202.21.108.92

үхвэл таарна новш

0 Хариулах


ЭНЭ АРАЙ ГЕНИСИЙН АМЬЖИЛТ БИШ БАЙЛТАЙ 2019.11.02 202.9.43.238

ӨМНӨД СОЛОНГОС УЛС БОЛ МОНГОЛ УЛС ШИГ ХУУЛИА ЗАВХАЙРУУЛЧИХСАН УЛС БИШ ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР Л БАЙНА ГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙНА ГАДААДАД БОЛ ЧИ С.ЭРДЭНИЙ ХЭЛДГЭЭР ЗҮГЭЭР Л НОХОЙН ГӨЛӨГ НААД УЛС ЧИНЬ ТА НАР ШИГ ЗАВХАЙРСАН УЛСАА ХААЦАЙЛЖ ХАМГААЛААД УИХ-ААРАА ӨМД БАНДААШ ЯРИАД БАЙДАГ УЛС БИШ БУРУУ ЮМ ХИЙСЭН Л БОЛ ӨӨРСДӨӨ УХАМСАРААРАА УУЧЛАЛТ ГУЙГААД АЛБАН ТУШААЛААСАА БУУДАГ УЛС ЦЭЦИЙН ДАРГА БАЙТУГАЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БУРУУ ЮМ ХИЙХЭД ШУДРАГА ШҮҮХ НЬ ШҮҮГЭЭД ХУУЛИЙН ДАГУУ ШОРОНД ХИЙДЭГ УЛС МОНГОЛ ШИГЭЭ БОДООД ГАДНЫ ИРГЭНИЙГ ДАРАМТЛАХ ГЭЖ БАЙВАЛ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ШИВШИГЭЭ ДЭЛГЭХ БАЙЛГҮЙ, ХӨХ ТЭНГЭРИЙН ДООХОН СУУДАГ ЭРХЭМ ГУАЙ ТА ЭНЭ БУЗАР ҮЙЛДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЛБАН ТУШААЛААСАА БУУНА УУ ТАНЫГ ГАНЦ МОНГОЛ БУС ДЭЛХИЙ ДАХИН ХАРЖ БАЙГАА ТА ЯАЖ ГАДААДАД МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАЖ ХУРАЛ ЦУГЛААНД ЯВЖ ЧАДАЖ БАЙНА АА, МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ЭРХЭМ ДАРГА ЭНЭ БУЗАР БУЛАЙГАА ЯАЖ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙНА АА ЭНЭ ЧИНЬ ТА НАРЫН ЖДҮ-ЧДИЙН ХУЛГАЙГ ХАМГААЛДАГ ХЭРЭГ БИШ, ТА НАРЫН ЭХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭН ТОНН ТОННООР НҮҮРС /БУСАД БАЯЛГЫГ/ ХУЛГАЙЛАН ГАРГАДАГ, АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХУВЬДАА ЗУВЧУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ТААРСАН ХУУЛЬ БАТЛАН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН НЭРИЙДЛЭЭР ЗУВЧУУЛДАГ ХУУЛИЙН АВИЛГАЛЧИДТАЙГАА НИЙЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОДЫН ХАЖУУД ЭНЭ ЮУ Ч БОЛХООРГҮЙ ЖИЖИГ АСУУДАЛ БОЛОВЧ ШУДРАГА ХУУЛЬ ШҮҮХТЭЙ, ТӨРТӨЙ ОРОН ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШИГСЭН ОРОН ХАРЖ АВ ХҮН ЭРХЭЭ ИНГЭЖ ХАМГААЛДАГ, АРД ТҮМЭН ТӨР НЬ ИНГЭЖ ХАМГААЛДАГ ГЭДИЙГ ЖИРИЙН НЭГЭН СОЛОНГОС ҮЙЛЧЛЭГЧ ЭМЭГТЭЙ ЭНЭ УДАА ХАРУУЛЖ ЧАДЛАА ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭРЭЭС ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭЖ ГАЛЗУУР Ч ТЭНЭГТДЭГЭЭ ОДОО УХААРААРАЙ НУТГААСАА ГАРААД ХҮНИЙ НУТАГТ УСЫГ НЬ УУСАН БОЛ ЁСЫГ НЬ ДАГАЖ БАЙ ГЭЖ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ЗАХИСАН СУРГААЛЫГ ДЭЭДЛЭЖ МОНГОЛ УЛСЫНХАА НЭР ТӨРИЙГ СЭВТҮҮЛЭХГҮЙ ЯВАХЫГ АРД ИРГЭДЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙНА

0 Хариулах


Зочин 2019.11.02 223.39.189.3

Арын суудалд солонгос авгай сууж явсан гэнэ.

0 Хариулах


Зочин 2019.11.02 66.181.187.190

hen ni unen heleed baihiim hen ni hudlaa heleed bgaa ni oldohgui bolloo odoo ene medeelel tsatsdag fase iig haaj hayamaar bna er ni oligtoi yam uzej sonsohoo boliloo ichih bulchirhai gedeg yam bur bhaa bolijee ene terd oligtoi yam sonsgoj duulgahaa blaa yana daa yana

0 Хариулах


Зочин 2019.11.04 202.126.89.236

Korea-d buh l tv,zuragtaar garch bna gesen.Ted manaih shig barimt notolgooguigeee huniig buruutgahgui notolgootoi l baigaa harin bi bish ariin hungedeg ni hudal bie omoorson arga ydsan uildel.

0 Хариулах


Зочин 2019.11.02 202.9.42.29

Ийм гарчигтай мэдээлэл нийтэлж болдог юм уу? Мэргэжлийн ёсзүй хаачсан бэ? Ёсзүйн доройтлоо илчлэн хөөрцөглөж байна гэнэ үү? Хэнийг доромжлоод байгаа юм?

19 Хариулах


Зочин 2019.11.02 64.119.26.90

Cham metiin gaj dontnuudiig doromjilj bgaan

2 Хариулах


Зочин 2019.11.01 66.181.161.76

Угасаа л зарим 30-50настай монгол эрчүүд дэндүү болшгүй авирладаг нь үнэн. Эмэгтэй хүнийг зүй бусаар доромжилж сэтгэл санааг нь унагадаг иймэрхүү хүмүүст шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Ийм дарамттай, айдастайгаар олон эмэгтэйчүүд ажиллаж хөдөлмөрлөдөг. Харин ирээдүйд залуус маань л ийм зүйлээс холуур яваасай.

0 Хариулах


МАН-ын садист улаан махны хэрэгтнүүд 2019.11.01 202.9.45.212

МАН-ынхны бөгс хошного хүчин улаан махны хэргүүд дуусашгүй.Энэ хуцаад байгаа Зандаа Ухнаа нар ч өөрсдөө хүчингийн хэрэгт холбогдож явсан улс шдээ.

0 Хариулах


Зочин 2019.11.01 213.87.138.201

umnu ni Bas korea nuud hudlaa medeelele zurtgara gargaj bsn shd mongol ohiuuduudiig huchindlee solngschuud unde zuer ntr ged

0 Хариулах


Зочин 2019.11.01 213.87.138.201

neeh hudlaa surtei gossip bicheh gej baiga aytai yu bolsniin medehgui bol uasrn durgnelt buu garga

4 Хариулах


Зочин 2019.11.01 103.10.22.41

bitgii shaa ugaasaa mongol darga nar dontoi garuud bdii shd oilgomjtoi

0 Хариулах


Зочин 2019.11.01 213.87.138.201

why iim neg takiig baridag tng setguulch nar olon boltsin

2 Хариулах


Hmm 2019.11.01 202.55.188.35

Ёжлол, егөөдөл мэдэхгүй мал сэтгүүлчийг хараад байгаарай. Битүү үгийг ухаад ойлгочиж чадахгүй түлээ. Манайхан тэр одбаяр гээд сдаг л ёжилж тэгж байна шд

19 Хариулах


Зочин 2019.11.02 192.82.71.231

Ёжлол гэдэг буруу зүйлийг шүүмжилдэг болохоос, нэг буруу зүйлийг шүүмжлэхдээ нөгөө буруу зүйлээр зүйрлэж ёжлох нь буруу л даа. Монгол эмэгтэйгээ л хүчирхийлж, халдаж бай, яах ч үгүй юм чинь гэх утгатай хошигнол бол буруу зүйл юмаа

0 Хариулах


Зочин 2019.11.01 202.9.44.148

Чи өөрөө яасан мал биш мал вэ?!

0 Хариулах


зочин 2019.11.01 202.179.27.50

Цэц харин маш зөв шийдвэр гаргаж, Сангийн сайд өөрийн буруугаа бараг л хүлээсэн дээ. Туйлшрах хэрэггүй

1 Хариулах