Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Д.Отгонжаргал олон улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ


Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019”  олон улсын энхийг сахиулагчдын маршийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 03:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.

Тус тэмцээн нь 1972 оноос хойш олон улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай, 25 км замыг туулдгаараа тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг ихээхэн шаарддаг байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдснөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ. 

Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гуравдахь эмэгтэй юм. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой “Токио олимп” санг ажиллуулж байна
2
2019.11.05
Фитнессийн №1 брэнд "Reebok"-ийн тухай сонирхолтой 6 баримт
3
2019.11.01
FIBA 3x3: Манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй баг Олимпод орох эрхээ авлаа
санал болгох
1
25 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
3 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
4 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ter demii 2019.08.12 202.21.108.76

EMEGTEi hun baij arai chde tsereg buh boks ged ineddyei ymaa.yamar er tooh ve.kapitalist hurungutnii humuusiig dagaj namiraad sain ymand hurehgui

2 Хариулах


Зочин 2019.08.13 202.21.96.122

бууцан дээрээ хөлбөрөөд дуугүй байж бай даа үнээ минь

0 Хариулах