Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers' Day: "Бирм ятга" киног заавал үзэх 5 чухал шалтгаан


Дөрөвдүгээр сарын 5-нд буюу бямба гарагт Бирм ятга гэх нэгэн маш чухал Япон уран бүтээл гарах гэж байна. Үүнийг яагаад үзэх ёстой тухай 5 баримтыг хүргэж байна.

1. Энэ бол хандивын үзвэр!

Бид энэ удаагийн үзвэрийн бүх орлогыг "Маргад-Эрдэнэ миний эрдэнэ" аянд хандивлахаар боллоо. Маргад-Эрдэнэ хүү эрүүл Саруул байж, бүх мөрөөдлөө биелүүлээсэй! Тиймээс та бүхэн ч бас өөрсдийн хувь нэмрийг оруулж, киног заавал ирж үзээрэй. 

2. Энэ кино угаасаа гоё.

Яаж мэдэж байна вэ гэвэл би өөрөө орчуулсан юм л даа. Үнэндээ Японы хуучны кинонууд цаанаа л нэг гайхалтай байдаг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Дэлхийн хоёрдугаар дайны хор хөнөөлийг бусад кинон дээр гардагаас тэс ондоо байдлаар үзүүлсэн нь таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хэн ч байсан гэсэн дагуулаад ирээрэй.

3. Найруулагч Кон Ичикава.

1957 онд "Оскар"-ын гадаадын шилдэг кино номинацид дэвшсэн энэ кино дэлхийн II дайны сүүлчийг япончуудын нүдээр харуулсан анхны киноны нэг гэгддэг. Бас найруулагч Кон Ичикавагийн хувьд тэр бол маш өвөрмөц найруулагч. Кинонуудыг нь заавал үзээрэй.

The Inugami Family, Fires on the Plain, The Makioka Sisters гэх мэт.


4. Тухайн үедээ л BOX-OFFICE #1

1956 онд нээлтээ хийсэн кино. Гэтэл тухайн үедээ л гадаадын үзэгчдийг шуудхан татаж, олны хараанд өртсөн юм. 1985 онд гарсан хувилбар нь тухайн үедээ 3.87 сая үзэгчдийг татсан байна. 

Энэ киноны тухай олон зүйл ярихыг үнэхээр хүсэхгүй байна. Та бүхэн зүгээр л ирээд үзээрэй.

Дөрөвдүгээр сарын 6-нд iCinema кино театрт 16 цагаас уулзацгаая. Хандивын үзвэрт идэвхтэй ирээрэй  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.