Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: "Камертай хүн & Москва" үзвэр дээр заавал очих 9 шалтгаан


Та бүхэн энэ бямба гарагт нэгэн гоё үйл явдал болох гэж байгааг мэдсэн үү? Мэдээгүй бол одоо та бүхэнд энэ удаагийн Dreamers' Day кино өдөрлөгөөр ямар кино гарах болон юу болохыг танилцуулъя.

1. Хоёрдугаар сарын 2-нд гарах тус үзвэрээр "Камертай хүн" хэмээх 1929 оны бүтээл гарахаас гадна Бодьхүүгийн цоо шинэ "Москва" цомгийн тухай уран бүтээлчтэй яриа өрнүүлж, цомгийн дүрс бичлэгээс толилуулах болно.

2. Үзвэрийн үеэр түүний цоо шинэхэн цомгийг худалдан авах боломжтой!

3. Уг бүтээлийг баримтат киноны эцэг, кино онолч Дзига Вертов 1929 онд хийсэн бөгөөд кинондоо зураг авалтын олон шинэлэг шийдлүүдийг гаргаж энэ нь цаашлаад хойчийн кино бүтээгчдэд гарын авлага болсон юм. Дуугүй кино бөгөөд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл Москва, Киев, Одесса хотуудаар зураг авалтууд хийгддэг.

4. Тус кино авангард, эксперименталь төрлийнх бөгөөд 68 минут урттай.

5. Киноны зураг авалтыг 3 гаруй жилийн турш дамнан хийсэн байдаг.

6. 2012 оны "Sight & Sound"-аас гаргасан мэргэжлийн кино шүүмжлэгчдийн санал асуулгад бүх цаг үеийн хамгийн шилдэг 8 киноны нэгээр шалгарсан байдаг.

7. 2003 онд "Man With a Movie Camera" гэх цомгийг The Cinematic Orchestra гаргасан байдаг. Үүний дараа дэлхийн олон орны кино наадмуудаар тус хөгжим тоглогдсон.

8. "Камертай хүн" кино Рожер Эбертийн "Агуу кинонууд", Стивен Шнайдерын "Үхэхээсээ өмнө заавал үзэх 1001 кино", "Premiere" сэтгүүлийн "Дэлхийг донсолгосон 100 кино", Торонтогийн олон улсын кино наадмын заавал үзэх 100 кино зэрэг олон мундаг жагсаалтад багтсан байдаг.

9. Шинэ цомгийн нээлт, шилдэг киноны үзвэр хосолсон уг өдөрлөгт та заавал хүрэлцэн ирээрэй. Хоёрдугаар сарын 2-нд Их дэлгүүрийн таван давхарт байрлах iCinema кино театрт Dreamers' Day кино өдөрлөгөөр уулзацгаая. ЭНД дарж эвентийн дэлгэрэнгүйг сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
11 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
14 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.