Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Цэнд-Аюуш: Хоол үйлдвэрлэх эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй нь тогтоогдсон


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "KFC" түргэн хоолны сүлжээ газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "2019 оны хоёрдугаар сарын 12-ний өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах "Таван Богд хүнс" компанийн "Зайсан KFC" салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй маш ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, тоног төхөөрөмж, орчин гэх зэрэг 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа.

Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим нь эрүүл мэндийн шинжилгээг дутуу өгсөн, бүрдээгүй байхад баталгаажуулсан, дотоод хяналт тавьдаггүй. 

Хоол үйлдвэрлэх эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй. Дамжлага дундын хяналт алдагсан зөрчил илэрсэн. Ажилчдын эрүүл мэнд, дотоодын хяналт байхгүй. Холбогдох хөтлөлт байхгүй үйл ажиллагаагаа явуулдаг нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөөгүй ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна. Хамгийн ноцтой зөрчлийн нэг нь мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүс ажиллуулж байсан.

Ундны усанд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл/152 тус тус илэрсэн. Мөн дөрвөн төрлийн ундаанаас дээж авахад "Seven Up" гэх ундаанаас бохирдол илэрсэн" гэв.

Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж.

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа "Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа" гэлээ.

Уг хэвлэлийн хурлын үеэр "Таван Богд хүнс" компанийн дотоодын хяналт сул байгааг онцолсон бөгөөд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн прокурорын хяналтанд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, уг хурлын үеэр "KFC" түргэн хоолны сүлжээг бүхэлд нь хаах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
17 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.