Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дугуйчдыг дэмжсэн 5 гайхалтай бүтээн байгуулалт


НҮБ-ын мэдээлснээр 2020 он гэхэд дэлхийн хүн 9.8 тэрбумд хүрэх ба тэдний гуравны хоёр нь хот суурин газар амьдарна гэсэн тооцоо гараад байна. Иймээс хотжилт дагасан түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд олон улсад төрөл бүрийн алхам хэрэгжүүлж байгаагийн нэг нь дугуйтай иргэдийг дэмжсэн бүтээн байгуулалт юм. 

Дугуй нь дасгал хөдөлгөөний үүргийг орлохоос гадна байгаль орчинд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогдож байна. Тогтмол дугуй унаснаар таргалалтаас сэргийлэх боломжтой бөгөөд зүрхний шигдээс, чихрийн шижин, цус харвалтын эрсдэлийг бууруулдаг аж.

1. Нидерландад хамгийн том дугуйн зогсоол баригдаж байна 

“Coya” компаниас 2019 онд гаргасан индексээр Нидерландын Утрехт хот дугуйгаар зорчиход хамгийн таатай хотоор шалгарчээ. Утрехт хот дотор зорчиж буй иргэдийн 43 хувь нь дугуй ашигладаг бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс тус хотынхон 2020 он гэхэд 33 мянган дугуйн зогсоолтой болох төлөвлөгөөтэй байгаа ба дэлхийн хамгийн том дугуйн зогсоолыг барьж эхлээд байна. Тус зогсоол 12500 дугуйн багтаамжтай гэнэ. 

2. Усан дундуур тавьсан дугуйн зам 

ЗурагТайлбар


Бельги улсын Лимбург мужид байх дугуйн зам жуулчдыг ихээхэн татдаг. Энэ бол нуур дундуур тавьсан 3 метрийн өргөнтэй дугуйн зам юм. Нуурыг зөвхөн дугуйгаар гатлах боломжтой бөгөөд энэ нь дугуйчдад усны шувууд, үзэсгэлэн байгалийг дэргэдээс нь тольдох гайхалтай боломжийг олгодог байна.    

3. Газраас дээш 10 метр өргөгдсөн дугуйн зам 

ЗурагТайлбар


Мөн л Бельги улсын Лимбург мужид дугуйчдыг байгальд ойртуулсан өөр нэг бүтээн байгуулалтыг хийжээ. Ой модон дунд тавигдсан энэхүү дугуйн зам нь газраас дээш 10 метр өргөгдсөн байдаг аж. 

4. Окленд хотын дугуйн зам 

Дугуйтай иргэд хотын төв рүү аюулгүй, тав тухтай зорчих боломжийг хангасан дугуйн замыг Шинэ Зеландын Окленд хотод барьжээ. 

5. 7.6 км үргэлжилсэн дугуйн зам 

БНХАУ-ын Сямынь хот авто замын дээгүүр 7.6 км үргэлжилсэн дугуйн зам барьжээ. Оргил цагт тус дугуйн замаар 2000 дугуйтай хүн нэгэн зэрэг зорчих боломжтой юм байна. 

Эх сурвалж: We Forum 

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ Зеландын парламентийн дарга хэлэлцүүлгийн үеэр 1 сартай хүүхдийг өвөр дээрээ авч, ...
2
3 өдрийн өмнө
Кинонд тоглож буй нялх хүүхдүүдийг хэрхэн уйлуулдаг вэ?
3
3 өдрийн өмнө
Дайн дууссаныг мэдэлгүй 30 жил байлдсан япон цэрэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
2
3 өдрийн өмнө
"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа
3
3 өдрийн өмнө
iPhone, Samsung зэрэг ухаалаг утас хэвийн хэмжээнээс их цацраг туяа ялгаруулж байгааг т...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.