Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дунд ангийн сурагчид тусгай замын автобус буюу Skyway-ын модель робот угсарлаа


Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн дэмжлэгээр Монгол дахь төлөөлөгчийн газар болон ШУТИС-ийн дэргэдэх Коосэн Технологийн Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж, Шинэ Монгол Коосэн Технологийн Коллеж хамтран “Миний анхны робот” модель робот угсрах бүтээлч арга хэмжээг 4 удаа зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд нийслэлийн 30-аад Ерөнхий боловсролын сургуулийн 180 гаруй дунд ангийн сурагч хамрагдаад байгаа юм байна.

Хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулж, улс орны хөгжлийг тодорхойлох  бүтээлч иргэн болгох зорилго бүхий “Миний анхны робот-5” арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 14-нд Мэдээллийн технологийн үндэсний паркад боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ЕБС-ийн 8, 9-р ангийн сурагчид хамрагдсан байна.

ЗурагТайлбар





Тав дахь удаагийн арга хэмжээний онцлог нь өнөөдрийн нийслэл хотод тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц, шийдлийн талаар санал бодлоо солилцон Япон улсын нийтийн тээврийн үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа автомат үйлдлийн системтэй "Sky Way" тусгай замын автобусны талаарх онолын сургалт, "Sky Way" автобусны модель угсран туршилт хийж, ирээдүйн бүтээгчдэд сэдэл өгөхөд чиглэжээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх "21 зуун бол технологийн зуун гэдгийг бид бүгд мэднэ. Цаашдаа ч технологийн зуун үргэлжилнэ. Хэн технологид сайн суралцсан, эзэмшсэн байна гэдэг бол нийгмийн хөгжилийг тодорхойлох нэг хүчин зүйл болсон байна. Үүний нэг жишээ бол техникийн дэвшлийг ашигласан өндөр хөгжилтэй Япон улс юм. Бид бүгд ч гэсэн Япон улс шиг аятай тухтай улс болоход ойрхон байна. Үүнийг хийж бүтээх хүмүүс бол та нар юм" хэмээн арга хэмжээг нээлээ.

Оролцогч хүүхдүүдэд робот угсрах техникийн зөвлөгөө өгч, чиглүүлэн явуулахаар Японы Мияаконожо Технологийн коллежийн багш Цүура Ёоичи хүрэлцэн ирсэн байна. Мөн Үндэсний ABU Робокон-2019 тэмцээнд оролцсон Монгол дахь гурван Коосэн Технологийн Коллежийн “Моко”, “New Robo”, “Ган Робот” багийнхан оролцогч хүүхдүүдэд үзүүлбэр үзүүлэн, мөн сурагчдад туршиж үзэх боломж олгосон юм.  

Сурагчид “Түгжрэл ба технологи” сэдэвт 250 үгтэй эсээ ирүүлсэн ба сонгон шалгаруулалтаар 30 сурагч хамрагджээ. Арга хэмжээг зохион байгуулж буй Коосэн ЯҮТХ-гийн төлөөлөгчийн газраас оролцогч хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээтэй, технологид дуртай байх гэсэн гол шалгуурыг тавьдаг бөгөөд ЕБС-ийн дунд ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр зохион явуулдаг байна. Мөн оролцогч хүүхдүүдэд өөрсдийн роботыг нь угсарсан уламжлал ёсоороо бэлэг болгон өглөө.

Дашрамд дурдахад, нийслэл Улаанбаатар нэг сая 200 мянган хүн амтай, үүний 59 хувь нь хувь автомашинаар, 39 хувь нь нийтийн тээврээр замын хөдөлгөөнд оролцдог байна. Мөн Өдөрт 400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, нэг цаг замын түгжрэлд зогсоход өдөрт 483 сая, сард 14.5 тэрбум, жилд 1,08 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсдаг гэсэн тоо баримт байна. “Улаанбаатар эдийн засгийн форум”-ийн “Замын хөдөлгөөн тээврийн шинэчлэл” салбар хуралдаанаар 2030 он гэхэд Улаанбаатар хотод  замын түгжрэл, хар утаа хаясан автобус байхгүй болсон байх, мөн тусгай замын автобус, агаарын такси гээд нийтийн тээврийн шинэ төрөл нэвтэрч, түүгээр иргэд хүссэн газраа 10, 20 минутанд очдог болсон байх тухай яригдсан билээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0