Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дунд эргэм насны эмэгтэйчүүдийн 20-иод насандаа ойлгосон ч болоосой гэж хүсдэг 20 зүйл


Өмнө нь бид арай өөр төрлийнх боловч үүнтэй төстэй нийтлэлийг та бүхэнд хүргэж байсан юм. "20-иод настай өөртөө юу гэж хэлэх байсан бэ" гэх нийтлэлийн дараагийн хэсгийг бид ийнхүү интернет дээрх хамгийн их хандалттай бичвэрүүдээс сонгон бэлтгэлээ. Хүлээн авна уу. 

1. Өөрийг чинь дэргэдээ байлгахыг хүсэхгүй байгаа хүний араас хөөцөлдөх хэрэггүй. Ер нь хүн ч биш ямар ч зүйл байсан болохгүй байгаа зүйлийг орхиж сур. Чи ямагт тэр хүнийг гуйж царайчлах хэрэгтэй болно. Тэр зүйлтэй байнга зууралдах хэрэгтэй болно. Хүссэн зүгтээ яв, өөрийн боломжийг бүтээ, хэн нэгэн юу хийхийг чинь хэлж өгнө гээд хүлээж суух хэрэггүй. Өөрийн үнэ цэнийг хэзээ ч мартаж болохгүй!

2. Хэсэгхэн ч болтугай ганцаараа бай. Бусадтай цуг өнгөрүүлэх асар урт хугацаа урд чинь бий. Бас хүмүүстэй цуг байсаар өнгөрүүлсэн их хугацаа ард үлдсэн. Одоо харин зөвхөн өөрийн гэх тийм цаг хугацаа, орон зайг мэдэр. Илүү их аялах хэрэгтэй.

3. Чамд нэг удаа л худал хэлсэн бол шууд орхи.

4. Би одоо 62 настай. Залуу байх үеийн өөртөө би нас ахих тусам бүх зүйл сайхан болох болно гэж хэлмээр байна. Би одоо хамгийн бүтээлч үе дээрээ байгаа мэт санагддаг. Нэмж хэлэх зүйл байхгүй. Нас ахих тусам бүх зүйл илүү дээрдэнэ гэдэгт итгээрэй.

5. Хүн болгоныг жаргалтай болгох гэж хичээх хэрэггүй. Тэд чиний хувьд гэр бүл, маш ойрын дотно хүн байлаа гээд ч хэрвээ чамайг зовоосоор байвал чи тэдний дэргэд үүрд шаналаад үлдэж болохгүй шүү дээ.

6. Эхлээд өөрийгөө хайрла. Эрчүүдээс хайр эрэх хэрэггүй. Эсвэл найзуудаас. Цаг нь болоход чи хайртай учрах болно. Гэхдээ эхлээд өөрийгөө хайрла. Дасгал сайн хийж, эрүүл хүнс хэрэглэ.

7. Сайхан нөхөрлөл бий болгож, түүнийгээ нандигна. Та нар 40 нас гараад бие биедээ хамгийн их хэрэг болно.

8. Шударга үнэнч байдлыг цаг ямагт чамаас хүсдэг хүний доор ажиллах хэрэггүй. Харин үнэнч байхыг хүсэхгүй байхын аргагүй болгодог тийм л хүнтэй ажилла.

9. Аялах хүсэл мөрөөдлөө "хэзээ нэг өдөр", "дараа тэгж байгаад" гэж хойшлуулах хэрэггүй. 

10. Хөгжилд. Хүссэнээрээ хөгжилд. 20-иод нас үүнд л зориулагдсан юм.

11. "Цаг нь ирэхээр" гэж бодоод чухал зүйлсийг дарж, хадгалж суухаа боль. Яг одоо л хэрэглэ! 

12. Хайртай хүмүүстэйгээ цуг цагийг аль болох удаан өнгөрүүл. Тэд үүрд дэргэд чинь байхгүй. Бас тэд хэзээ үгүй болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Жижиг зүйлсийг ч хайрла.

13. Яг өмнө чинь байгаа зүйлийг анзаарахгүйгээр ирээдүйг л харж амьдрахаа боль. Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, таашаа. Ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдсөөр байтал нэг мэдэхэд л цаг хугацаа урсан өнгөрнө.

14. Юм хэзээ ч оройтдоггүй. Хийж буй ажлаа солихыг хүсэж байвал соль. Аюулгүй, тухтай бүсээс гарч үзэх хэрэгтэй. Хийхийг хүссэн зүйлдээ ямагт цаг гаргаж байх хэрэгтэй.

15. Ганцаараа байна гэдэг зүгээр. Ганц бие байлаа гээд түүнд гуниглах зүйл үгүй. Урд чинь уртаас урт зам бий. Энэ ертөнц баялаг шүү дээ.

16. Өөрийгөө уучилж сур. Би өчнөөн алдаа хийсэн. Тэр тусмаа 20-иод насандаа би ихэнх алдаагаа хийсэн ч тэгж л бүх зүйлээс бага ч болтугай суралцаж, ухаарал олж авсан юм. Өнгөрсөн зүйлийг тэнд нь үлдээж сурах хэрэгтэй. Дотроо тээсээр л явбал чи үнэндээ амьдрахгүй байгаатай ялгаагүй. Цаг хугацааг ухрааж болохгүйгээс л хойш юу бүтээж чадахаа бодож, түүнийхээ төлөө зүтгэсэн нь дээр.

17. Тусламж гуйхаасаа санаа зовох хэрэггүй. Бүхнийг мэддэг, чаддаг хүн гэж энэ ертөнцөд байхгүй. Гэхдээ зөв хүнээсээ чадах хэмжээнд нь аливаа зүйлийг гуйх хэрэгтэй. Үргэлж өөрөө бүтээх гэж явсаар алдах, юу ч үгүй хоцрох үе хүний амьдралд байдаг.

18. Хорвоо ертөнцийг чадах чинээгээрээ танин мэдэхийг хичээ. Энэ дэлхий дээр ямар олон улс орон, ямар олон хүн байдгийг та мэднэ. Тэр болгоны ядаж нэгээхэн хэсгийг ч болтугай харж, мэдрэхийг хичээ. Бүх зүйлийг ингээд орхиод явахад хэтэрхий хайран шүү дээ.

19. Цор ганц төгс хүнийг олно гэж зүтгэх хэрэггүй. Хүссэн бүхнийг чинь өөртөө шингээсэн хүн олдоно гэдэг үнэндээ боломжгүй. Чи хэн нэгний алдаа дутагдлыг олж харж л таараа. Хамтдаа бүхнийг засах боломжтой бол засахын төлөө хичээ. Харин яаж ч хичээгээд бүрэн дүүрэн мэдрэмж авахгүй бол орхиж сур.

20. Чи үл тоогдож, сэтгэлээр унаж, итгэлээ алдаж, амьдрал чамд шударга бус хандах болно. Энэ бол гарцаагүй. Гэхдээ энэ бүхэн зөвхөн чамд л тохиолдож байгаа хэрэг биш. Хүн болгоны амьдралд ийм зүйл тохиодог. Тэсэхгүй мэт, дааж чадахгүй мэт санагдаж, тэнэг үйлдэл хийхээсээ өмнө үүнийг бодоорой. Чи ганцаараа биш. Бас бүх зүйл сайхан болж, чи ирээдүйд яг энэ үеэ эргэн дурсаад сууж байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
9 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
29
1
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sainjargal 2019.08.09 66.181.161.66

snuu onoodroig ongoloor ihluulj bgaadaa taatai bnaa .amjilt

0 Хариулах