Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дуу шуугианы бохирдлын тухай өгүүлэх подкастууд



1971 онд ДЭМБ-аас гаргасан удирдамжид дуу шуугиан нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөлч хүчин зүйл мөн болох талаар тунхагласан нь бий. Дуу шуугианы бохирдолд өртсөнөөр хүний даралт өндөрсөх, стресс нэмэгдэх, сонсгол муудах, тэр бүү хэл танин мэдэхүйн чадвар болон зан төлөвт сөргөөр нөлөөлдөг байна. Сонсголын бэрхшээл нь янз бүрийн хүчин зүйлээс эхтэй бөгөөд одоогоос 20 жилийн дараа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн тоо хоёр дахин ихсэх судалгаатай байна. Дуу шуугианы бохирдлыг ойлгомжтой тайлбарлая гэвэл дам тамхилалттай адилтгаж болох буюу өөрийн хүсээгүй дуу шуугианд өртөх явдал юм. 

Сүүлийн жилүүдэд хот суурингийн амьдралын хэв маяг улам дэлгэрч, бид хотын дуу шуугианд өөрийн мэдэлгүй өртөх магадлал нь өндөрсөж байгаа байгаа бөгөөд сургууль, гудамж талбай, гэр, эмнэлэг гэх мэт орчнуудад дуу шуугианы бохирдол ихэсч буй. Эл бяцхан нийтлэлээрээ уншигч таныг энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэх гурван подкастыг санал болгоё. 

1. "Twenty Thousand Hertz"

"Twenty Thousand Hertz" подкаст нь өөрийн сонсголыг хайрладаг хүн бүрт зориулсан гэмээр. Компютер тоглоомын дуунууд, утасны сигнал гэх мэт бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мөртлөө тэр бүр анзаардаггүй дуу авианаас гадна сансрын, байгалийн, ан амьтдын гээд олон янзын чимээний талаар нарийн хийгээд тун сонирхолтойгоор бэлтгэн хүргэдэг. Тухайлбал тэдний "Sound Escape" дугаарт дуу авианы экологич гэгддэг Гордон Хэмптон оролцож хэрхэн байгалийн дуу авиаг цуглуулдаг төдийгүй өөрийн сонсголын чадвараа алдсан ч ажлаа үргэлжлүүлж байгаа талаар өгүүлдэг бол "Music in Speech" дугаарт нь хүний яриа хэрхэн эгшиг хөгжим болдог талаар өгүүлсэн байна.

2. "Sustainable Mongol"

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх сэдвүүдийг хөнддөг "Sustainable Mongol" подкастаас дуу шуугианы бохирдлын талаар ойлголт, зарим судалгаа тоо баримтуудыг эх хэл дээрээ сонсох боломжтой.

Жишээ нь таны унтлагын өрөөний чимээ шөнөдөө 30 децибелээс хэтрэхгүй байж гэмээнэ хүн сайн унтаж амардаг, мөнхүү манай хотын хамгийн дуу чимээтэй хэсгүүд зэрэг олон хэрэгтэй мэдээллүүдийг тэд дурдсан нь бий.

Тэдний нэвтрүүлгийг энд дарж сонсоно уу.

3. "99% Invisible"

Бүтээлч салбарын тухай сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг "99% Invisible" подкастын "Sound and Health" нэртэй цурвал подкастаар хот болон эмнэлэг дэх дуу шуугианы бохирдлын талаар өгүүлжээ. Тэдний зарим дугааруудад дууны дизайн, киноны дууны дизайн зэрэг сэдвүүдийг ч хөндсөн байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.