Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Ээж” киноны тухай сонирхол татам 10 баримт


Өмнөд Солонгосын олон ангит “Ээж” кино анх цацагдсан даруйдаа эх орондоо болон азид шуугиан тарьсан билээ. Мөнгө, алдар нэр олохын төлөө амьдарч асан ганц бие ээж нэг л өдөр өөрийгөө хүнд өвчин туссанаа мэднэ. Киноны үйл явдал энэ үеэс л адармаат эргэлтэд орж, хүний амьдралын баяр баясал, уй гашуу, ухаарлын “цэг”-үүдээр өнгөрч, үзэгчдэд амьдралын утга учрыг таниулах болно. Эх үрийн нандин харилцаа, жинхэнэ хайрыг харуулсан “Ээж” киноны тухай сонирхол татам 8 баримтыг хүргэж байна.

1. “Ээж” кино нь нийт 24 ангитай бөгөөд анх 2014 оны наймдугаар сарын 2-нд цацагдсан байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт цацагдаж байсан тус киног “MBC” телевизийн уран бүтээлчид хийсэн юм. Зохиолыг Юү Юн Гён бичиж, Ким Сан Хёб найруулжээ.

2. Киноны гол дүрд Жон Жүн Ху, Мүн Жон Хы, Хун Жун Хён, Сун Юн А нар тоглосон байна.

3. Гол дүрийн нэг Солонгосын алдарт жүжигчин Сун Юн А тоглосон юм. Тэрбээр 6 жилийн хугацаанд уран бүтээлээсээ завсарласан байсан бөгөөд “эргэн” ирэлтээ “Ээж” киногоор хийсэн байна.

4. “Ээж” киноны 22 дугаар ангийг хамгийн олон хүн үзсэн гэх статистик гарч байжээ.

5. Сун Юн А “Ээж” киногоороо Солонгосын кино болон драмын хамгийн том “Пэксан” авардсаас болон “MBC”-ийн оны шилдгүүдийг тодруулдаг авардсаас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ.

6. Кинонд дүр бүтээсэн Сун Юн А-г кинон дээр 10 насны зөрүүтэй Хун Жун Хён үнэнхүү сэтгэлээр хайрлаж буй тухай гарах бөгөөд тэд амьдрал дээрээ 17 насны зөрүүтэй хүмүүс юм. 

7. Жүжигчин Сун Юн А өнгөрсөн онд "Нууц эх" гэх кинонд мөн дүр бүтээсэн. Сүүлийн 5 жилд тэр гуравхан кино бүтээлд тоглосон бөгөөд хоёрт нь ээжийн дүрийг бүтээсэн байна. 

8. Өмнөд Солонгост ихээхэн алдартай жүжигчин болох Пак Со Жун нэгэн анги дээр гэнэт гарч ирж, олон хүмүүсийг гайхшруулдаг хэсэг байдаг. Тэр кинон дээрх хүү Юн Чан Ён 20 нас хүрээд ямар хүн болох тухай төсөөлөл дээр өөрийн дүрийг мөнхлөн оролцсон байдаг.

9.  Солонгост байтугай манайд ч алдартай "Зочид буудлын эзэн" киноны гол дүрд Сун Юн А тоглож, анх бидний дунд танил нэгэн болж байв. Энэ кино 2001 онд гарч эхэлсэн бөгөөд манай залуучууд, аав ээжүүд ч их сайн мэдэх байх.

10. Тус киноны дуунууд мөн маш сэтгэл хөдөлгөм бөгөөд хүмүүс энэ киног хамгийн сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг хэмээн зүй ёсоор үздэг байна.

Хайр сэтгэл, гэр бүл, хамгийн гол нь эмэгтэй хүний зүрх сэтгэл, мэдрэмж, эх хүний хайрыг харуулах энэ олон ангит киног үзэхийг хүсвэл ЮНИВИШНД шинээр нэмэгдсэн "ХИТ ЦУВРАЛ" кино багцаас үзэхийг санал болгоё. Та бүхний сэтгэлээс удтал гарахгүй гэдгийг батлан хэлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
19 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.