Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭЕШ-д бэлдэж буй хүмүүсийн ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой 7 ЧУХАЛ зүйл


Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-нд болно. Аравхан хоногийн дараа болох нь байна шүү дээ. Энэ жил шалгуулагчид хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх бөгөөд дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болох юм байна. Ингээд дараах зайлшгүй мэдэх ёстой зөвлөгөөг хүргэж байна. 

1. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:

  •    Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
  •    Бүртгэлийн хуудас
  •    Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
  •    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

2. Шалгуулагчдын гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж:

  •    Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  •    Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  •    Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх 
  •    Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  •    Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

3. Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс өмнө:

  •    1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай 
  •    Анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна
  •    Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай

4. Өмнөх оны төгсөгчид дараах шалгалтын байруудад өөрийн суудлын хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн 5-р сургууль болон 23-р сургууль дээр очиж шалгалтаа өгнө.

5. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут,       монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут үргэлжилнэ.

6. Элсэлтийн ерөнхий шалгалтын хөдөө орон нутгийн шалгалтын төвүүд.

7. ЭЕШ-н шалгалт авах 10 хичээлийн блюпринт ЭНД ДАРЖ үзнэ үү.


ЭЕШ-ын бүртгэл, шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягнаас аваарай.

Эх бэлтгэсэн: Д.Хажидмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.