Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ЭЕШ-ын дүн “гялс” болов


Ub.life сайт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн 84 дүгээр сургуулиас сурвалжилсан юм.

Өнөө жилийн ЭЕШ-ыг нийслэлд 11 сургуульд төвлөрөн авч байгаагийн нэг нь тус сургууль. Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт-2019” энэ сарын 17-ны 09.00 цагт орон даяар Монгол Улсын түүхийн хичээлээр эхлэв. ЭЕШ маргааш буюу 19-нд биологи, математик, 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн шалгалтаар өндөрлөнө. 

Сургуулийн гадна талбайд “дээлийн зах мушгихаар” эцэг эхчүүд бүчжээ. Энэ өдөр газар зүйн хичээлийн шалгалт авч байсан бөгөөд үүний дараа англи хэлний шалгалтад оролцох хүүхдүүд дөнгөж цуглаж байлаа. Нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч Э.Доржсүрэн "Өчигдөр түүхийн хичээлээр шалгалт өгсөн. Дүнгийн оноог шууд самбарт мэдээлээд амар юм байна. Би Соёл урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуульд элсэхийг хүсэж байгаа. Өнөөдөр англи хэлний шалгалтаа өгөх гээд хүлээж байна" гэлээ.
Энэ жилийн шалгалтад нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, үлдсэн хувь нь өмнөх оны төгсөгч байгаа аж. ЭЕШ-ын комиссын хянагч багш Б.Мөнхзаяа "Энэ жилийн хувьд шалгалт дуусмагц бүртгэлийн самбараас авсан оноогоо хардаг болсноороо онцлог. Мөн өөрсдөө нэвтрэх кодоо хийж ороод хэдэн оноо авсан байна, юун дээр алдсан байна гэдгээ харах боломжтой болсон байна. Бас хүүхдүүд зөрчил гаргах нь багассан" гэв.

ЗурагТайлбар



Энэ оноос ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11, нийт 32 шалгалтын төвд “Шууд засалтын шилэн технологи” нэвтрүүлсэн нь өмнөх жилүүдээс онцлог болж байна. Шалгалтын цаг дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Мөн шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг нэгтгэн энэ сарын 21-ний 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягаар орж “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулах юм байна.


Шууд засалтын шилэн технологи ашигласнаар арилсан бэрхшээлүүд нь:
• Шалгалтын дүн, оноо 14 хоногийн дараа буюу удаж гарах;
• Шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа тодорхойгүй байдаг нь олон нийтэд дүн, оноонд өөрчлөлт ордог гэх хардлага төрөх;
• Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нар ачаалалтай ажиллаж, оройтож тарах;
• Орон нутгийн шалгуулагчид шалгуулагчдын зардал өндөр байх;
• Шалгуулагчид дүн, оноогоо мэдэхгүйн улмаас их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүндрэлтэй байх зэрэг болов.
Дэвшилтэй тал нь:
• Шалгалтын дүн, оноо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор гарах;
• Дүн, оноог олон нийтэд нээлттэй, шударга, шуурхай мэдээлэх;
• Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нарын ачаалал бодитоор буурах;
• Орон нутгийн шалгуулагчдын зардал буурах;
• Шалгуулагчид дүн оноогоо шууд мэдсэнээр их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүлээлт үүсэхгүй байх зэрэг олон дэвшил хийж байна.
Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 24-нөөс тарааж эхлэх бөгөөд уг батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.
Батламж хуудсыг хаанаас авах тухайд:
• Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас;
• Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс;
• Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа тус тус авах аж.

Оноог ингэж ойлгоорой
Өчигдөр буюу 17-ны 09.00 цагт Монгол Улсын түүх, 13.00 цагт физикийн шалгалтыг зохион байгуулж шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж анхны оноог шалгуулагчдад мэдээлжээ.
Сонирхуулахад, 2005 оноос хойш Боловсролын үнэлгээний төв нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ийг зохион явуулсан ба шалгуулагчдын амжилтыг анхны оноо, хэмжээст оноо, порценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэж байна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал, математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо цуглуулсан байг. Энэ нь анхны оноо болох бөгөөд хувьд шилжүүлэн тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо нь хэмжээст оноог тооцон гаргах хамгийн чухал хамаарал юм. Харин хэмжээст оноо ба проценталь оноо гэдэг нь "ЭЕШ-ын батламж хуудас хоёр жил хүчинтэй тохиолдолд" жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм байна.


                                                                                        

                                                                                                                                            Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.