Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эх дэлхийн 'уушги' болсон Амазоны ширэнгэн ой шатаж байна


Дэлхийн хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Амазоны ширэнгэн ойд их хэмжээний түймэр гараад байна. Бразилд долоогоос аравдугаар сард хуурайшилтын улирал үргэлжилдэг бөгөөд энэ үед аянга, цахилгаан зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалж түймэр гарах нь элбэг ч энэ жил түүхэнд байгаагүй олон тооны гал түймэр гарч байна гэж байгаль хамгаалагчид мэдээлжээ. 

Гал түймэр нэмэгдэх болсон шалтгаан

Өнгөрсөн жил Бразилд 40 мянган удаагийн гал түймэр гарч байсан бол 2019 онд 74 мянган удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2013 онтой харьцуулж үзэхэд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн сүүлийн долоо хоногт гэхэд Бразилд 9500 гал түймэр шинээр гараад байгаа аж. Гал түймрийн хэмжээ ийнхүү өссөн нь хүний оролцоотой үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж судлаач Альберто Сетцер ярьжээ. Түүний тайлбарлаж буйгаар тариалангийн газраа тэлэх, мод бэлтгэх зорилготой иргэд санаатайгаар түймэр тавих нь нэмэгдэж байгаа аж. 

Бразилийн эрх баригчид ямар байр суурьтай байна вэ? 

Түймрийг унтраахад олон улсын тусламж хэрэггүй гэж мэдэгдэж байсан Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонару гамшигтай тэмцэхэд Засгийн газрын хүч хүрэлцэхгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ "Амазон Европ тивээс ч том газар нутгийг хамардаг. Ийм том газарт гарсан түймэртэй хэрхэн тэмцэх билээ? Бидэнд хангалттай хөрөнгө, хүч алга" гээд өөрийнх нь бодлогыг шүүмжилдэг төрийн бус байгууллагууд гал түймрийг санаатайгаар тавьсан гэж сэжиглэж байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлчид түүнээс ТББ-уудыг буруутгах тодорхой баримт байгаа эсэхийг асуухад "Би тэднийг шууд буруутай гэж хэлсэн бил үү? Би зүгээр л сэжиглэж байна гэж хэлсэн" хэмээжээ. 

Жайр Болсонаругийн баримталж буй бодлого 

Өнгөрсөн сард Амазоны ширэнгэн ойд гарсан түймрийн улмаас нэг минут тутамд гурван хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой шатсан болохыг Бразилийн хиймэл дагуулаас авсан мэдээллээр баталжээ. Жайр Болсонару Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Амазоны ширэнгэн ойд гарсан түймрийн хэмжээ эрс нэмэгдсэн гэж иргэд, байгаль хамгаалагчид үзэж байгаа аж. Жайр Болсонару Амазоны ширэнгэн ойг газар тариалан, мод бэлтгэл, уул уурхай зэрэг бизнесийн зорилгоор ашиглаж эхлэхийг дэмждэг улс төрч юм. 

Амазоны ширэнгэн ойд түймэр гарсантай холбоотойгоор олон улсын удирдагчид юу хэлэв? 

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон твиттертээ "Бидний орон гэр шатаж байна. Манай гарагийн хүчилтөрөгчийн 20 хувийг үйлдвэрлэдэг, эх дэлхийн уушги болсон Амазоны ширэнгэн ой шатаж байна. Энэ бол олон улсын хэмжээний гамшиг" гээд энэ асуудлыг “Их Долоо”-ийн уулзалтын үеэр түрүүлж хэлэлцэх санал гаргажээ.

Эх сурвалж: We Forum, BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
9
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.