Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Элон Маскын бүхнийг хурдан сурдаг нууц

Дэлхийг өөрчлөх гурван ч компани байгуулж, манай гарагийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болсон түүнийг хэрхэн энэ бүхнийг амжуулсныг хүн бүр л сонирхдог


Хүмүүс бүх зүйлийг онцгой сайн хийдэг байх албагүй бөгөөд нэг, хоёр зүйлд л төвлөрөн суралцаж байж эксперт болох боломжтой гэсэн зөвлөгөө түгээмэл байдаг. Гэхдээ энэ хандлага Элон Маскт үйлчлэхгүй гэнэ. Финтек, цахилгаан тээврийн хэрэгсэл, сансрын хөлөг гэсэн өөр өөр салбарт дэлхийг өөрчлөх компани байгуулж, 4 тэрбум долларын хөрөнгөтэй болсон түүнийг хэрхэн энэ бүхнийг амжуулсныг хүн бүр л сонирхдог.

Ажлын машин мэт долоо хоногт 85 цаг ажиллаж, тасралтгүй суралцаж байдаг түүний амжилтын үндсийг ингэж тодорхойлжээ.

Салбарынхаа тухай биш бүхний тухай унш

Элон Маск ярилцлага бүртээ хэрхэн номоор дамжуулан өсч хүмүүжсэн тухайгаа ярьдаг. Ээж нь хүртэл түүнийг багадаа номны цаанаас хамраа ч цухуйлгадаггүй байсан хэмээжээ. Хүмүүс өөрт хэрэгтэй, мэргэжлийнхээ салбарын номнуудыг түүж уншдаг бол Маск хиймэл оюун ухаанаас эхлээд, сансар огторгуй, эдийн засаг хүртэл бүхнийг уншдаг аж. Яагаад? Учир нь одоо суралцаж буй бүхэн ирээдүйтэй, ирээдүйд бүтээх ямар нэгэн онцгой зүйлтэй холбогддог. Энэ тал дээр Маск гойд сайн бөгөөд програм хангамжийг эдийн засагтай хослуулж чадсан учраас л PayPal бий болсон юм шүү дээ. Нэгэн хөгжилтэй баримт дурдахад, Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс коллежид суралцдаг байхдаа уран бичлэгийн хичээл үзэж байсан бөгөөд хожим Mac-ийн үг үсгийн дизайныг гаргахдаа уг хичээлээс санаа авчээ.

Ухаалаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Маск SpaceX-ийг байгуулахдаа тус салбарын хамгийн ирээдүй, ухаалаг инженер гэгддэг Том Мюллерийг ажилд авчээ. Товчхондоо, Маск Томын чаддаг бүх зүйлийг түүнээс суралцаж чадсан гэхэд болно. Тэрээр ажилчин бүрийнхээ чаддаг зүйлийн 80 хувийг суртлаа хэзээ ч зогсдоггүй бөгөөд байнга тэднийг шалгааж, ярилцаж байдаг гэж Маскын эргэн тойрны хүмүүс ярьсан байна.  

Мэдлэгийг модтой зүйрлэ

Reddit thread-ийн нэгэн хэрэглэгч Маскаас энэ олон зүйлийг яаж ийм хурдтай сурч чаддаг тухай нь асуухад “Мэдлэгийг нэгэн төрлийн модтой зүйрлэж ойлгох хэрэгтэй бөгөөд суурь зарчмаа бүрэн ойлгосон эсэхээ нягтал. Өөрөөр хэлбэл салаа мөчир, навч нэг бүр рүү орохоосоо өмнө их бие, том мөчрийн тухай мэдлэгтэй бол. Үүнээс өөр яриад байх зүйлгүй дээ” гэжээ. Суурь мэдлэг хамгийн чухал нь гэдгийг Маск онцлон хэлсэн байна.

Маскын карьерийг харахад ч дээрх зарчимд тулгуурласныг харж болно. Тэрээр эхлээд хиймэл оюун ухааны үндэс, физик, инженерийн ухаанд суралцаж дараа нь эдгээр мэдлэгээ холбох, хослуулах замаар PayPal, SpaceX, Tesla үүсгэн байгуулсан гэж үзэхэд буруудахгүй юм.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
1
23
3
3
0
2
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

tanai site ymar gomo boltsimbe :( 2019.01.11 202.55.188.39

ayaya

1 Хариулах