Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмили Кларк хувийн амьдралынхаа хамгийн том нууцын тухай ам нээлээ


"Хаадын Тоглоом" цувралын од, жүжигчин Эмили Кларк Нью-Йорк Таймсын "The New Yorker" буланд эссэгээ нийтэлж, хувийн амьдралд нь тохиолдсон нэгэн том үйл явдлын тухай олон нийтэд анх удаа дуулгалаа. 

Тэрээр "Хаадын Тоглоом" цувралын эхний бүлгийн зураг авалтыг дуусгасныхаа дараахан буюу 2011 оны эхээр тархинд цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан аж. Түүний туссан тархины цус харвалт нь хамгийн эрсдэлтэйд тооцогддог бөгөөд харвасан хүмүүсийн гуравны нэг нь тэр даруйдаа эсвэл дараа нь нас бардаг юм байна. 

"Би эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлж өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний хийдэг ажил, миний хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг"

Түүнчлэн Эмили хүнд хагалгааны дараа ярих чадвараа алдаж, өөрийнхөө нэрийг ч санахгүй хүнд нөхцөлд орж байсан тухайгаа ний нуугүй бичсэн байна. Тэрээр "Би эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлж өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний хийдэг ажил, миний хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг. Хэрэв энэ бүхнээ алдвал миний амьдрал ямар ч утгагүй болно. Би 7 хоногийн турш ийм байдалтай байсан" гэжээ. 

Эмилигийн тархины гэмтэл нэг удаагийн мэс засал, нөхөн сэргээх эмчилгээгээр тогтоогүй гэнэ. 2013 онд тархинд цус алдсан тул Эмили дахин хагалгаанд оржээ. Эмчилгээ хийлгэх болгондоо тэрээр хэдэн сараар эмнэлэгт хэвтдэг байж. "Би бүх итгэл найдвараа алдаж, хүний өөдөөс ч эгцэлж харж чаддаггүй байлаа. Гэлээ ч би энэ бүхэн шударга бус байна гэж хэзээ ч хэлж байгаагүй" гэж бичжээ. 

Энэ бүхний дараа Эмили Кларк өөртэй нь адил өвчнөөр шаналж буй залуучуудыг дэмжих зорилгоор 'SameYou' буяны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр энэ 'үл үзэгдэх' өвчнөөр шаналж буй хүмүүст туслахыг хүссэн учраас өөрт тохиолдсон явдлын тухай олон нийтэд ам нээсэн гэсэн юм. Жүжигчин бүсгүй "Тархины гэмтлээс үүссэн үр дагавар аймшигтай цочирдуулам байдгийг би хувийн туршлагаараа хэлж чадна. Нөхөн сэргэх хугацаа удаан, нөхөн сэргээх эмчилгээ хийхэд ч хүндрэлтэй байх магадлалтай байдаг. Тархины гэмтэл гадна ил харагддаггүй 'үл үзэгдэх' өвчин бөгөөд олон нийт энэ талаар төдийлөн ярьдаггүй, хөнддөггүй. Гэвч энэ өвчнийг туулж буй залуу хүмүүсийг нөхөн сэргэж, эрүүл болоход нь туслах ёстой. Мөн ичгүүр, доромжлол амсах вий гэсэн айдасгүйгээр энэ тухайгаа ярих боломжийг олгох нь чухал" гэжээ. 

Эмили эдгээр бэрхшээлийг даван гарч, цувралынхаа төгсгөлд хүрч чадсандаа бас ирээдүйд тохиолдох олон үйл явдлын эхэнд зогсож байгаадаа баяртай байна хэмээн эссэгээ төгсгөжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
3 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
11
1
5
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.22 64.119.18.145

Yeoo Gotiinhnii negend ni huchirhiiluulsiin bh gj bodlooshd garchgiine unshaad

0 Хариулах


Зочин 2019.03.22 103.229.123.56

Луугийн эх бүхнийг чаднааa, Daenerys forevaaa

0 Хариулах