Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ долоо хоногт олны хайр, талархлыг хүлээсэн хамгийн ЭЕРЭГ 7 үйл явдал


Энэ долоо хоногийн хамгийн эерэг, гэгээлэг зүйлийг та бүхэндээ сонирхуулж байна. Цааш улам түгээж, эерэг мэдрэмжээр энэ долоо хоногийн амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

1. "Хөхүүрийн айраг"-ийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн мөч тагнайд айраг амтагдтал баярлуулж, омогшуулж чадлаа.

2. CU-д хаягдал баттерей авдаг ийм сав тавигдсан байна. Ил задгай хаягдвал ихээхэн хор уршиг учруулдаг эд тул та бүхэн ч бас хэрэглэж дууссан зайгаа энд авчирч хийгээрэй. 

3. Аливаа зүйлээс гэгээлэг, бүтээлч талыг олж харна гэдэг үнэхээр сайхан шүү. Тоосондоо дарагдсан машины хойд талыг яаж урлагийн бүтээл болгосныг хараач. Өөрийн үзэл бодол, мессежийг ийн хүргэсэн байна. Энэ бол хүндлэл хүлээсэн үйлдэл юм.

4. "ОйлГОЁ ХҮНдэлье" аян энэ долоо хоногт үнэхээр эрчийг авч, хүмүүст эерэг "гоё" мэдрэмж түгээж чадлаа.

5. Эвдэрсэн автобусыг номын сан болгон хувиргажээ. Үүнийг хийсэн хүн эвдэрсэн автобус авч ирээд гадна талыг нь будаж, дотор талд нь дрож дэвсээд, модон ширээ байрлуулж, ном өрөөд, шатар тавьжээ. Харин худгийнхаа нөгөө талд сагсны талбай босгож, бага насны хүүхдүүд тоглох боломжтой хэд хэдэн тоглоом байрлуулсан байна.

6. Та Сүхбаатарын талбайгаар явах үедээ анзаарч харсан уу? Тэнд мөсөн хотхон байгуулагдаж эхэлсэн! 

  

7. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улс 71.6 мянган бяцхан иргэнээр бүл нэмсэн бөгөөд 174 нь ихэр хүүхэд байсан гэнэ. Энэхүү мэдээлэл энэ долоо хоногт эерэг мэдрэмжийг төрүүлж чадлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
2
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
3 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
32
1
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.