Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ амралтын өдрүүдэд болох онцлох 6 арга хэмжээ


Энэ амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 21, 22-нд болох онцлох зургаан арга хэмжээг хүргэж байна. 

1. Мэргэжил сонгох зөвлөгөө

20 жилийн түүхт “Цахим” компьютер, ѳндѳр технологийн дээд сургууль нь 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан "Мэргэжил сонгох зѳвлѳгѳѳ" цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд есдүгээр сарын 21-ний өдрийн 13:30-16.30 цагийн хооронд "MN Tower" 11 давхарт "Цахим" дээд сургуулийн байранд болно. 

2. "Лолита" номын нээлт, хэлэлцүүлэг 

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг 20-р зууны шилдэг 100 зохиолын дөрөвт ордог Владимир Набоковын "Лолита" зохиолын шинэ хэвлэлийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 21-ний өдөр 13:00-16:00 цагийн хооронд "Internom" номын дэлгүүрт болно.  

3. Бүгдээрээ VOL2 : Daytime Rooftop PARTY

Амралтын нэгэн өдрийг хотын маш таатай бүсэд дээвэр дээр  хүйтэн шар айраг ууж, амттай шорлог идэж, дарс шимэнгээ олон төрлийн хөгжим сонсож, дуучдын тоглолтыг сонсох боломжийг танд олгож байна. Тус арга хэмжээнд оролцох хүний тоо хязгаартай бөгөөд энд дарж бүртгүүлээрэй. Арга хэмжээ есдүгээр сарын 21-ний 15:00 цагт эхэлнэ. 

4. Урлагийг Ойлгох нь Цуврал Лекц

Энэ удаагийн "Урлагийн ойлгох нь" цуврал лекцийнхээ хүрээнд Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Тамлага" нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж буй зураач Б.Баатарзоригийг онцолж байгаа ажээ.

Зураач Б.Баатарзориг нь контемпорари, модерн, сюрреал өнгө аястай уламжлалт уран зургаар бүтээлээ туурвидаг бөгөөд 2005 онд ДУИС-ийг дүүргэснээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажилладаг байна. Тус арга хэмжээ есдүгээр сарын 21-ний 15:00 цагт Занабазарын музейд болно. 

5. Inspire Me Festival 2019

Энэхүү арга хэмжээнд ирснээр та Их Британийн аль ч шатны боловсролын талаарх бүхий л мэдээллийг авч олон сонирхолтой лекц, семинарт хамрагдахаас гадна танилийн хүрээгээ ч тэлэх болно. Британийн соёл, хоол, спорт зэргийг сонирхон амралтын өдрийг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлээрэй. Тус арга хэмжээ есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд "White Rock Centre"-т болно.  Тус арга хэмжээ нь таксгүй бөгөөд бүх хүнд нээлттэй. 

6. "Австрали улсад сурцгаая" уулзалт өдөрлөг

Австрали улсын хамгийн том хувийн коллежуудын нэг "Australian institute of business and technology" коллежийн бүс хариуцсан менежер Майкл Мунсток болон Бизнес хөгжлийн менежер Барри Янг нар есдүгээр сарын 22-ны өдөр "Блю Скай" зочид буудлын "Жэйд" танхимд өөрийн сургуулийн танилцуулга болон Австрали улсад сурч амьдрах талаар зөвлөгөө өгнө. Арга хэмжээ үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
12 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.