Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ амралтын өдрүүдэд болох тэтгэлэгтэй холбоотой 5 эвэнт

Алдаж боломгүй эвэнтүүд


Тэтгэлгийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор залуусын хамгийн сонирхдог тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга арга хэмжээ, гадаад улсад тэтгэлгээр суралцсан хүмүүсийн туршлага хуваалцах уулзалт, тодорхойлох захидал бичүүлэх зөвлөгөө зэрэг алдаж боломжгүй чухал эвэнтүүд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ихэнх арга хэмжээний цаг давхцаж байгаа тул сайн судалж, өөрт хэрэгтэй эвэнтдээ очоорой. (Холбоосоор дарж ороод эвэнтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай)

1. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх уулзалт

Жил бүр зарлагддаг Австралийн Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн болзол шалгуур, сонгон шалгаруулалт, цахим өргөдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал энэхүү эвэнтэд хамрагдаарай. 

  • Хэзээ: Бямба гараг буюу хоёрдугаар сарын 16-нд
  • Хаана: Чингис Хаан зочид буудал
  • Хэдэн цагаас: 09:00 болон 14:00 цагаас

2. Тодорхойлох Захидал Бичүүлж Сурцгаая!

Гадаадын их дээд сургуульд өргөдлийн материалаа илгээхэд дор хаяж хоёр хүнээр тодорхойлох захидал бичүүлсэн байх шаардлагатай бөгөөд тэтгэлэг горилогчдын оноо тэнцэхэд эссэ, тодорхойлох захидал зэрэг нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэтгэлгийн комисс татгалзахааргүй тодорхойлох захидлыг хэнээр, ямар агуулгатай, яаж бичүүлэх вэ хэмээн бодож байгаа бол эргэлзээгүй энэхүү эвэнтийг зориорой. (Эвэнт такстай)

  • Хэзээ: Бямба гараг буюу хоёрдугаар сарын 16-нд
  • Хаана: 1-р төрөхийн урд байрлах, өндөр ногоон DHL байр, 404 тоот
  • Хэдэн цагаас: 11:00 - 14:00 цагийн хооронд

3. Төгсөгчийн яриа: Харвардын MBA - О.Батнайрамдал (Наги)

Харвардын Бизнесийн Сургуулийн MBA хөтөлбөрийн төгсөгч О.Батнайрамдал Harvard, Wharton, Chicago Booth, Stanford гэсэн дэлхийн шилдэг дөрвөн сургуулийн MBA хөтөлбөрүүдэд өргөдөл гаргаж гурваас нь тэнцсэн хариу авчээ. Улмаар Харвардын Бизнесийн сургуулийг сонгон суралцсэн байна. Тэрээр дэлхийн шилдэг сургуулиудад: 

  1. Өөрийгөө хэрхэн бэлдэх? 
  2. Яг юунаас эхлэх? 
  3. Цаг хугацаагаа хэрхэн төлөвлөх? 
  4. Өргөдөл гаргахад анхаарах зүйлс? 
  5. АНУ-д суралцаж төгссөний дараа ямар боломжууд нээгддэг гэх мэт сэдвүүдийн хүрээнд өөрийн туршлагыг хуваалцах юм байна.
  • Хэзээ: Бямба гараг буюу хоёрдугаар сарын 16-нд
  • Хаана: Нацагдоржийн номын сан, Американ Корнер
  • Хэдэн цагаас: 11:00 - 13:00 цагийн хооронд 

4. Гадаадад магистрт тэтгэлгээр суралцсан бидний туршлага

Англи, АНУ, Австралийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их сургуулиудад суралцсан мэргэжилтнүүд

  1. Өөрт тохирох хөтөлбөрөө сонгох
  2. Цагийн менежмент
  3. Өргөдлийн материалаа бэлтгэх. Үүнд: эссэ, тодорхойлолт гм.
  4. Ярилцлагад бэлтгэх
  5. Суралцах газраа очихоосоо өмнө бэлтгэх зүйлс
  6. Гэр бүлийн гишүүдээ хөгжүүлэх боломжууд сэдвийн хүрээнд өөрийн туршлага, зөвлөгөөг хуваалцах юм байна.
  • Хэзээ: Бямба гараг буюу хоёрдугаар сарын 16-нд
  • Хаана: Тусгаар Тогтнолын Ордон 
  • Хэдэн цагаас: 14:00 - 16:00 цагийн хооронд

5. WFC: "Тэтгэлгээр гадаад улсад суралцах үнэт зөвлөмж" уулзалт

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад магистрын зэргээ хамгаалсан төгсөгчид тэтгэлэг, сургууль, хичээлийнхээ тухай туршлагаасаа хуваалцахаас гадна суралцсан орны боловсрол, амьдралын онцлог; хувийн болон ажил мэргэжлийн туршлагатай холбоотой бэлтгэл, англи хэл болон бусад анхаарах шалгуурын талаар оролцогчдын асуултад хариулах боломжтой юм байна. (Эвэнт такстай)

Түүнчлэн уулзалтад: 

  1. Австралийн засгийн газрын тэтгэлэг;
  2. АНУ-ын Төрийн департаментын Фулбрайтын тэтгэлэг; 
  3. Төв Европын их сургуулийн тэтгэлэг; 
  4. Унгарын Засгийн Газрын тэтгэлэгийн төгсөгчид оролцох болно. 
  5. Trace / Barer full scholarship тэтгэлэгүүдийн талаар мэдээлэл хүргэх юм байна.
  • Хэзээ: Ням гараг буюу хоёрдугаар сарын 17-нд
  • Хаана: Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын оффис болох Union Building барилгын А блок, 13-р давхар, 1307-2 тоот
  • Хэдэн цагаас: 12:45 - 15:45 цагийн хооронд
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 өдрийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
2024.04.22
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.