Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ жилийн наадмын хамгийн залуу начин Б.Орхонбаярын тухай 10 баримт


Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, 21 насандаа тунаж барилдан начин цол хүртэж, олныг огшоосон улсын начин Б.Орхонбаярын тухай 10 баримтыг хүргэж байна.

1. Тэрбээр "Боохой" хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төржээ.

2. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын заан Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйн гарын шавь юм.

3. Тэр өмнө жил буюу 2018 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд анх удаагаа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол өнөө жил дахин найм даван түрүүлж аймгийн хурц арслан цолны болзол хангасан.

4. Түүний биеийн жин 95 кг, биеийн өндөр 180 см ажээ.

5. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд 18 насандаа Цагааннуур сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цолны болзол хангаж байжээ.

6. Сэлэнгэ аймгаас төрөн гарсан хүчит бөхчүүдээс түүний амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргаж байжээ.

7. Өнөө жилийн наадамд түүний хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хороо "Монзол" компани, "Таван хан" дэвжээний бөх аймгийн арслан Н.Баярбаатар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ нар начин цол хүртсэн.

8. Тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн нэр дээрээс барилдаж байна.

9.  Тэрбээр өнөө жилийн улсын баяр наадамд аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж улсын начин цолтны эгнээнд нэгдсэн бөгөөд зургаагийн даваанд 2017 оны улсын баяр наадмын түрүү бөх улсын арслан Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон юм.

10. Тэдэн дундаас хамгийн залуу нь Б.Орхонбаяр байсан бөгөөд 1994 оноос эхлэн Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд олгодог хурдан удмын даагыг түүнд гардуулсан юм.


                                                                                                                                                                                                                                                                                                                                Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
13 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
14 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
16
0
0
0
0
3