Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ сарын сүүлээр цас орж, цаашлаад хүйтэн өвөл болно


Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр ийн ярьлаа.

Тэрбээр "Өнгөрсөн сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээгээр хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар их тунадас уналаа. Мөн Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орж, монгол орны ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орлоо. Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна" гэлээ.

Өвлийн саруудад үе үе цас орж, цочир хүйтэрнэ

Мөн өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан, цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй. Арваннэгдүгээр сарын дунд үеэр цасан бүрхүүл тогтож, цаашид хайлахгүйгээр өвлийн саруудад нэмэгдэж зузаарах төлөвтэй байна. Энэ өвөл хур тунадасны эрчимшил, аэросинопитикийн нөхцөлөөр тооцож үзвэл өвөлдөө уулархаг нутгаар цас ахиухан орж, нэлээд зузаан цасан бүрхүүл тогтох, баруун, төвийн бүсийн зарим сумдын нутгаар 10, 11 дүгээр саруудад бороо, цас холилдон орсноос үүдэн малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байна.

Сүүлийн хоёр сар ихэнх нутгаар хур тунадас ахиу орсноос үүдэн хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн хөрс нэлээд гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтон, хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Иймд өвөлжилтийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, малын тэжээл, хадлангаа бэлдэх зэргээр өвлийн бэлтгэлээ сайн базаахыг анхаарууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
6 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
6
2
39
4
1
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ujin 2019.08.27 202.21.109.100

shaa2

0 Хариулах


Зочин 2019.08.20 66.181.160.86

Энэ мэдээг ямар хүн бичивээ. 11 р сард цас хайлахгүй, өвөл үе үе цас орж цасан шуурга шуурна, хүйтэн өвөл болно...

0 Хариулах


NAMAR 2019.08.20 202.9.44.21

SHAALDA

0 Хариулах