Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ зуныг адал явдлаар дүүргэх сонирхолтой 10 цуврал


Энэ зун үзэх цувралуудынхаа жагсаалтыг гаргаж амжсан уу? Тэгвэл бид нэг л эхлүүлчихвэл салахын аргагүй болгодог сонирхолтой цувралуудыг та бүхэнд санал болгож байна. Нэмж хэлэхэд зарим кинон дээр гэмт хэрэг, аллага гарах учраас киноны ард бичсэн насны хязгаарын дагуу үзэхийг зөвлөж байна.   

1. Sex education (+18)

Нэрийг нь сонсоход "том хүнийх" юм шиг сонсогдох ч үнэндээ өсвөр насныхны өмнө тулгардаг түгээмэл асуудлыг харуулдаг. Эцэг, эх байтугай үеийнхнээсээ асуухаас ч ичиж эмээдэг бэлгийн амьдралтай холбоотой зүйлсийг хөндсөнөөрөө онцлог юм. Түүнчлэн уг цувралд жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэж нийгэмд буй олон төрлийн харилцааг тусгаж харуулсан нь сайшаалтай. 

2. You (+15)

Номын дэлгүүрт ажилладаг Жөү Бек хэмээх бүсгүйд анхны харцаар дурлана. Жөү интернет ашиглан Бекийн тухай бүх мэдээллийг олж авдаг. Ингээд тэрээр Бектэй ойртохын тулд түүний санаанд ч оромгүй алхмуудыг хийж эхлэх болно. 

3. Deadly class (+16)

1980-аад он. Орон гэргүй Маркус хэмээх өсвөр насны хүү чадварлаг алуурчдыг бэлтгэн гаргадаг нууцлаг сургуульд элсэн орсноор үйл явдал эхэлнэ. Энэ нь түүнд амар хялбар амьдрах боломжийг олгоно гэж Маркус найдсан боловч нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, жинхэнэ тамын газар ирснээ тэрээр ухаарна.  

4. Love, Death and Robot  (+18)

Нэг анги нь 15 минутаас хэтэрдэггүй анимейшн төрлийн бүтээл. Анги тус бүрт өөр үйл явдал гарах бөгөөд робот, хайр дурлал, гэмт хэргийн сэдэвтэй үйл явдал түлхүү гарна. 

5. Riverdale (+14)

Нийт гурван бүлэгтэй уг цувралын эхний бүлэгт анир чимээгүй Ривердэйл хотод нэгэн нууцлаг хүн амины хэрэг гарснаар хотын иргэдийн амар тайван байдал бүхэлдээ өөрчлөгдөнө. Ахлах сургуулийн сурагчид болох Арчие, Вероника, Бетти, Жагхэд нарын уг хэргийн учир зангилааг тайлахаар хичээнэ. Гэмт хэрэгтнийг илрүүлсний дараа хотод хар Юүдэнт гэх алуурчин ирж, Арчиегийн эцгийг хөнөөхийг завдсанаар хоёрдугаар бүлэг эхэлнэ. Харин гуравдугаар бүлэгт Ривердэйл хотод Вероникагийн аав өөрийн ноёрхлоо тогтоохыг оролдох болно.

6. Pretty Little Liars (+12)

Рөүзвүүд хотноо амьдардаг таван найзын нэг нь учир битүүлгээр алга болно. Үүнээс хойш тэд найзлахаа ч больж, холбоо харилцаа тасарна. Эл үйл явдлаас жил гаруйн дараа хотоос нүүгээд байсан Ариа буцаж ирснээр дахин хэрэг мандана. Алга болсон найз Алисоноос нь тэдэнд нууц зурвас илгээж эхэлнэ. Төд удалгүй цагдаа нар Алисоны цогцсыг олох ч зурвас ирсээр л байв. Энэ үйл явдлын ард хэн байгаа бол? 

7. Skam (+16)

Нийт дөрвөн бүлэгтэй Скам хэмээх Норвегийн цувралд өсвөр насныхны хайр дурлал, нөхөрлөлийг харуулдаг ба бүлэг тус бүр нэг дүрээ онцлон харуулах аж. 

8. Gypsy (+13)

Сэтгэлзүйч мэргэжилтэй Жин бүсгүй нөхөр болон 9 настай охинтойгоо амьдардаг, ажилдаа дуртай жирийн л нэг эмэгтэй. Жиний өвчтөнүүддээ өгдөг зөвлөгөө энгийн боловч зөвлөгөө өгөх арга нь тун өвөрмөц. Тэрээр өвчтөнүүдтэйгээ ярилцан амьдралд нь саад бэрхшээл учруулж буй хүмүүстэй нууц нэрээр уулзаж, асуудлыг шийдэхийг зорьдог. Эхэндээ энэ арга амжилттай хэрэгжиж, үйлчлүүлэгчид нь ч түүнд сэтгэл хангалуун байх аж. Гэвч Жиний нууцлаг амьдралд шинэ хүн орж ирснээр амьдрал нь орвонгоороо эргэнэ.

9. Impulse (+16)

Өсвөр насны охин Хенри санамсаргүй байдлаар өөрийн ер бусын хүчээ илрүүлснээр түүний эргэн тойронд олон хачирхалтай үйл явдлууд өрнөж эхэлнэ. 

10. The Society (+10)

Бие даасан байдал, эрх чөлөө хүсэхдээ эцэг эхийгээ үгүй болоод өгөөсэй гэж боддог өсвөр насныхан цөөнгүй. Гэхдээ тэд үнэхээр байхгүй болчихвол хариуцлага хүлээх чадваргүй өсвөр насны хүүхдүүдээр дүүрэн дэлхий ертөнц юу болж хувирах бол? Хариултыг The Society цувралаас олж мэдээрэй. 

Бэлтгэсэн: О.Сансармаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
11 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
14
1
0
2
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Roflmao 2019.07.06 112.72.12.6

Энэ нийтлэлийг бичсэнийхээ төлөө Serisu-гээс хэдийг авсан бэ? :')

1 Хариулах


Зочин 2019.07.07 202.9.43.147

Zaawal serisugees uzeh ystoi ymuu?

0 Хариулах


Зочин 2019.07.06 202.9.45.255

serisud hediig ugsun be geech? serisu ymr ch orloggui kino orchuulj tavij ugdg, duugai l talarhaj uz

0 Хариулах


Зочин 2019.07.05 182.160.33.212

Minii huwid pretty little liars iin orond stranger things iig oruulsan bol iluu zohimjtoi yum shig sanagdlaa. Gehdee goy jagsaalt bolson bna.

0 Хариулах


Зочин 2019.07.05 64.119.24.206

Serisud bgaa heden teneg tsuwraliig l oruultsan bhshiwdee. Oor tsuwraluud bs bdiimshdee malaa

7 Хариулах


Зочин 2019.07.05 139.5.216.240

Lol, hund zgr c ym hum helj cdhaa baicihsn ymr hogiin aashtai nowsh we ci cin

1 Хариулах


Зочин 2019.07.05 202.9.44.253

Ядаж үзчихээд ингэж бичээч. Хачин юм бэ юу вэ юу вэ юу вэ..

1 Хариулах


Зочин 2019.07.05 66.181.161.1

heden teneg tsuvral geh yumda? ooroo ern uzsen u? hunii zav tsag gargaj hiisen yumiig muulj baihaar neg tsuvraliig n ch bultugai buren uzheed ingj bich! lol

1 Хариулах