Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэтхэгийн Сансар судлалын сургалтад хамрагдсан монголчуудын 50-иас илүү хувь нь эмэгтэй байжээ


Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм.


Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот  хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд  Гаганьян жолоодлогот хөлгийг товлосон хугацаанд хөөргөхөөр эрчимтэй ажиллаж байгаа талаар Сансар судлалын байгууллагын дарга К.Сиван танилцууллаа.

Мөн өнөөдрийн байдлаар харилцаа холбооны 17, судалгаа шинжилгээний 21, навигацын 8, сансрын шинжлэх ухааны 3 хиймэл дагуул хөөргөсөн тул сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж хамтран ажиллахдаа таатай байна гэлээ.

Тус байгууллагаас явуулдаг сургалтад өнөөдрийг хүртэл 242 монгол хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр зурагдсан чухал баримт бичгүүдийн нэг нь Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр байсан гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүссэн юм.

Мөн Монгол Улс нь сансрын салбарт шинэ тоглогч биш, олон жилийн түүхтэй гэдгийг хэлж АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос зэрэг томоохон сансар судлалын төвүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тухай ярилцлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.