Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрчүүд гоо сайхандаа жилд 1.14 тэрбум долларыг зарцуулж байна


Йота Накамура бол 22 настай, мэдрэл судлалын чиглэлээр суралцдаг оюутан. Нэгэн удаа найз бүсгүй нь түүнд гоо сайхандаа анхаарал хандуулахыг зөвлөжээ. Ингээд тэрээр дэлгүүр орж өөртөө чийгшүүлэгч, тоник, өө дарагч худалдаж авав. Ирэх жил тэрээр Токиод зөвлөхөөр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Накамура "Ажлын талбарт гарахад олон үйлчлүүлэгчтэй уулзах шаардлага гарна. Тиймээс би нүүрээ будах талаар бодож эхэлсэн. Мэдээж хэрэг эрэгтэй хүн уруулаа будна гэж бодохоор эвгүй санагдаж магадгүй. Гэхдээ нүүрэндээ крем, өө дарагч түрхэхэд хүмүүст тэгтлээ анзаарахгүй шүү дээ" хэмээн ярина. 

Накамура бол хүйсийг эрэгтэй, эмэгтэй гэж хатуу зааглах нь эрс багасаж, эрчүүдийг хатуу чанга, хүчирхэг байх ёстой гэх ойлголт халагдаж буй эрин үеийн төлөөлөл, "Z" үеийн залуу. Мөн тэрээр үеийн залуус дундаасаа ганцаараа нүүр будаж, энгэсэг тавьж буй хүн биш юм. Эрчүүд нүүрэндээ чийгшүүлэгч түрхэж, BB крем тавьж, уруулаа өнгөлөх нь Ази тивээс эхлэлтэй ч эдүгээ АНУ, Хятад зэрэг олон оронд эрэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн хүчээ авч, борлуулалт нэмэгдэх хандлагатай байна.  

L'Oréal, Shiseido, Estée Lauder зэрэг гоо сайхны томоохон брэндүүдээс эхлээд жижиг старт-ап компаниуд хүртэл эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, Chanel брэнд өнгөрсөн намар арьс арчилгааны хоёр бүтээгдэхүүн, өө дарагч, хөмсөгний харандаа, уруул өнгөлөгчөөс бүрдсэн Boy de Chanel коллекцоо гаргасан билээ. 

"Хэдийгээр хижээл насны эрчүүдийн дунд эрэгтэй хүн нүүр буддаггүй гэх тогтсон ойлголт хүчтэй оршсоор байгаа ч "Z" үеийн залуус нүүрээ будаж эхлэхэд бусад нь тэднийг дагах болно" гэж эрэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүний Fiveism брэндийг үүсгэн байгуулагч, Acro компанийн захирал Ясуши Исшбаши ярив. Fiveism брэнд л гэхэд 18-50 долларын үнэтэй 80 гаруй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. 

Метросекс (metrosexual) хэмээх үг хүн төрөлхтний үгсийн санд орж ирснээс хойш 20 гаруй жилийн дараагаас л эрчүүд нүүрэндээ энгэсэг түрхэж, мэйк-ап зах зээлд хөл тавьж, сошиал медиад хүчээ авч байна. Метросекс гэдэг нь эсрэг хүйстэндээ татагддаг боловч гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загварт сонирхолтой эрэгтэйчүүдийг тодорхойлсон үг билээ. Гэвч энэ үзэгдэлд хүмүүс шүүмжлэлтэй хандах нь ч бий. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сард гоо сайхандаа 10 мянган доллар зарцуулдаг гэх шүүмжлэлд өртөж байсан билээ. 

Зах зээлийн судалгаа хийдэг JUV Consulting-ийн тооцоолсноор жилд 71.1 тэрбум доллартай тэнцэхүйц гоо сайхны бүтээгдэхүүн дэлхий нийтийн хэмжээнд борлуулагддаг ба үүнээс 1.14 тэрбумыг нь эрэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Түүнчлэн эрэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн эрэлт ирэх таван жилд 24 хувиар өсөж, борлуулалт 5 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоолол гаргаад байна. 

Эх сурвалж: Bloomberg

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.