Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс илүү амиа хорлодог вэ?


Дэлхий нийтийн хэмжээнд сэтгэл гутралд өртөх, амиа хорлох оролдлого эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Гэвч амиа хорлосон тоон үзүүлэлтээр эрчүүд давамгайлж байгаа юм. Үүнийг нөхцөлдүүлэгч шалтгаан, хүчин зүйл юу вэ гэдгийг олон улсын түвшинд эрэлхийлж байна. 

Амиа хорлолт нь олон хүчин зүйлээс нөхцөлддөг, эмзэг бөгөөд ээдрээтэй сэдвүүдийн нэг. ДЭМБ-аас 2016 онд гаргасан үзүүлэлтийг харахад дэлхий нийтийн хэмжээнд 793 мянган хүн амиа егүүтгэсэн ба тэдгээрийн дийлэнх нь эрчүүд байжээ. Судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн амиа хорлох магадлал Австралид 3 дахин, АНУ-д 3.5 дахин, ОХУ болон Аргентинд 4 дахин өндөр байна. 

ДЭМБ-аас 2016 онд гаргасан үзүүлэлтийг харахад дэлхий нийтийн хэмжээнд 793 мянган хүн амиа егүүтгэсэн ба тэдгээрийн дийлэнх нь эрчүүд байжээ.

Эрчүүдийн дунд амиа хорлолтыг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл нь нийгмийн харилцаа гэж үзэж байна. Эрэгтэй хүн хүчтэй байх ёстой гэсэн хандлага нийгэмд олон зууны турш хүчтэй оршсоор ирсэн бөгөөд үр дүнд нь эмэгтэйчүүд асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ нээх хандлагатай байдаг бол эрчүүдэд энэ талаар ам нээх боломж эртнээс хумигддаг байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцаж, тэднийг нийгмийн харилцаанд бэлдэхдээ хөвгүүдэд “Эр хүн уйлдаггүй” хэмээн сургамжилж, сэтгэл хөдлөлөө ил гаргах нь сул дорой зүйл мэт ойлгуулдаг. Харин ээжүүд хөвгүүдээсээ илүү охидтойгоо илүү ярилцаж, сэтгэл хөдлөлийнх нь талаар хуваалцдаг гэж BBC агентлагийн нийтлэлд дурдсан байна. 

Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүлд дурдсанаар эрчүүд сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авсан байдал нь эмэгтэйчүүдээс 32 хувиар бага байсан гэжээ. Энэ нь тэдэнд эмэгтэйчүүдээс асуудал бага тулгардаг гэсэн үг биш юм. Харин стресс, сэтгэлзүйн асуудалд орсон гэдгээ төдийлөн ухамсарладаггүй эсвэл буруу байдлаар даван туулахыг оролддог нь эцэстээ амиа хорлох хүртэл даамжрах магадлалтайг харуулж байна. Статистикаас үзэхэд эрчүүд архинаас хамааралтай болох магадлалтай эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байдаг гэнэ. 

Ажилгүйдэл 1 хувиар нэмэгдэхэд амиа хорлолт 0.79 хувиар ихэсдэг.

Ажил, гэр бүлийн амьдралтай холбоотой асуудлууд нь амиа хорлолтыг нөхцөлдүүлэгч бусад хүчин зүйлсэд багтаж байна. Эдийн засаг буурч, ажилгүйдэл нэмэгдэх хандлага ажиглагдсанаас хойш 18-24 сарын дотор амиа хорлолтын түвшин нэмэгдэж эхэлдэг гэсэн үзүүлэлт гарчээ. 2015 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд ажилгүйдэл 1 хувиар нэмэгдэхэд амиа хорлолт 0.79 хувиар ихэсдэг гэсэн тооцоо гарчээ. 

Тэгвэл амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд харилцан адилгүй арга хэмжээ авч байна. Тухайлбал, Австрали улсад RU OK? санаачилгыг эхлүүлж, харилцан яриа өрнүүлэх замаар сэтгэлзүйн асуудалтай байгааг хүмүүсийг дэмжихийг зорьж байгаа аж. Мөн “shoulder-to-shoulder principle” санаачилга нь эрчүүдийг  хөлбөмбөг үзэх, дугуй унах явцад асуудлуудаа өөр хоорондоо хуваалцахыг уриалж байгаа юм. 

Үүнээс гадна технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүмүүсийн хүнд нөхцөл байдлаас гаргах, шийдэл санал болгох арга хэмжээ авч байна. Их Британид л гэхэд “Project 84” нэртэй кампанит ажлыг өрнүүлж байгаа бөгөөд стресс, сэтгэл гутралаас болж нэг 7 хоногийн дотор амиа хорлосон 88 эрэгтэйн дурсгалд зориулж ийнхүү нэрийдсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
22 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.