Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд үхсэн гахайн тархийг 10 цагийн турш амьд байлгаж чаджээ


Эрдэмтэд хөхтөн амьтдын тархинд очих хүчилтөрөгч тасалдаж эхэлвэл дээд тал нь 15 минут л тэсэх чадвартай бөгөөд үүнээс хойш тархины эд эс дахин сэргэх боломжгүйгээр үхэждэг гэж үзэж ирсэн. Тэгвэл дээрх таамаглалыг эвдсэн нэгэн шинэ ололтын талаар "Nature" сэтгүүл мэдээлжээ. 

Йелийн Их сургуулийн судлаачид нядалгаанд орсон гахайн тархийг дөрвөн цагийн дараа хэсэгчлэн сэргээж, 10 цагийн турш амьд байлгаж чадсан байна. Ингэхдээ гахайн тархийг зүрхтэй адил цохилж, шингэн гүйдэг системтэй (уг шингэнд тархийг хүчилтөрөгчөөр хангах цус, тархины үхжилтийг сааруулах эм орсон) холбосон аж. 

Хэдийгээр тархины мэдрэлийн эсүүд хоорондоо харилцах чадваргүй байсан ч эд эсүүд удаан хугацаагаар амьд байж болдгийг баталсан нь хамгийн том ололт гэж судлаачид үзэж байгаа юм. Энэ талаар Йелийн Их Сургуулийн мэдрэлийн судлалын профессор Нэнад Сестан "Тархины эд эс нь бидний бодож байснаас илүү удаан, шат дараатайгаар үхэждэг болохыг энэ удаагийн судалгааны үр дүн харууллаа. Мөн энэ үйл явцыг удаашруулж, эд эсийг сэргээх бүр цаашилбал хадгалах боломж байж болох юм" гэжээ. 

Энэ төрлийн судалгаа нь альцхеймерийн өвчин, тархинд цус харвах, төрөх үед хүчилтөрөгчийн дутагдалд орох зэрэг хүндрэлүүдийг даван туулахад тус болно гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: BBC, Vox

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
9 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.