Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Эрдэнэт" 40 сая доллар төлж "Стандарт"-ын өрөө хаажээ

Одоо шүүх буруутай этгээдүүдээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн хохирлыг барагдуулах ёстой.


“Эрдэнэт үйлдвэр” 40 сая ам.долларыг “Эрсдлийн сан”-гаасаа гаргаж ӨАБНУ-ын “Стандарт” банкинд төлснөөр олон улсын арбитрын шүүх дээр үүсээд байсан маргаанд цэг тавьж, өр төлбөрөө барагдуулжээ. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр мэдэгдэв. 

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2011-2012 онд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын зээл авахдаа хуурамчаар гарын үсэг үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийг уг зээлийн гэрээнд батлан даагчаар оролцуулсан. Үүнээс болж тус үйлдвэр “Стандарт” банкинд учирсан хохиролд 51 сая ам.доллар төлөх шийдвэрийг Лондон дахь олон улсын арбитрын шүүх гаргасан билээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг томилж хуульчдын баг ажиллуулсан бөгөөд тэд өнгөрсөн хугацаанд гуравдагч талаар зуучлуулан “Стандарт” банктай олон удаагийн яриа хэлэлцээ явуулсны дүнд өр төлбөрийг 40 сая доллараар тогтоон нэн даруй төлөх үүрэг хүлээжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрсдлийн сан”-гаас 40 сая доллар гарган “Стандарт” банкинд төлж барагдуулсан бөгөөд үүгээр өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байсан хүү болон үндсэн төлбөрийн асуудал бүрмөсөн эцэслэв. Тус үйлдвэрийн гадаад зах зээлд учраад байсан дам эрсдэлүүд арилсан гэж Засгийн газрын ажлын хэсэг онцолж байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан 40 сая ам.долларыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдүүлнэ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Шүүх хуулийн байгууллага өмнө нь энэ хэрэгт маш хойрго ханддаг байсан. Одоо удирдлага нь солигдсон учраас шуурхай авч үзээд, “Эрдэнэт үйлдвэр”–ийн “Эрсдлийн сан”-гийн 40 сая ам.долларыг төлүүлнэ гэж найдаж байна” хэмээв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Доржсүрэн 2019.04.05 202.126.89.33

Төрийг өмчийн үйлдвэр барьцаанд тавьж монголын ард хөрөнгиыг үрэн тараг хийсэн .монгол банкны сан хөмөргүй болгон сүырүүлсэн Батхүү тэргүүтэй хүмүүст хатуж ял шийтгэл хүртээх хэрэгтэй Ж Батхүүг далан давхарын оршуулгын газар нүх малтаад ирмэг дээр нь злгсоож байгаад буудан алах хэрэгтэй бусдад сургамжтай юм

0 Хариулах