Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Эрдэнэт”-ийн дараагийн захирлууд

Нэрс тодорчээ.


Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчийн үйлдвэр болохыг зарлан онц байдал тогтоосноос хойш ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаснаас өөр ямар нэг томилгоо хийгдээгүй байгаа билээ. 

Тус үйлдвэрийн удирдлагын баг ерөнхий захирал болон дөрвөн орлогч захирлаас бүрддэг бөгөөд дараагийн захирлаар томилогдох хүмүүсийн нэрс тодорхой хүрээнд яригдсан байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын орлогч бөгөөд Хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар П.Энхбат, Санхүү эрхэлсэн захирлаар Д.Үүрийнтуяа, Үйлдвэр эрхэлсэн захирлаар Т.Батмөнх, Нийгмийн асуудал эрхэлсэн захирлаар Д.Дэлгэрбаяр нарыг томилох саналыг ерөнхий захирал Х.Бадамсүрэн гаргаад байгааг Засгийн газар дэмжих сурагтай.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын орлогч бөгөөд Хөгжлийн асуудал эрхэлсэн захиралд яригдаж буй П.Энхбат одоо тус үйлдвэрийн Барилга засварын цехийн захирлаар, Санхүү эрхэлсэн захиралд дэвшиж буй Д.Үүрийнтуяа нь ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг аж. Харин Үйлдвэр эрхэлсэн захирал Т.Батмөнх, Нийгмийн асуудал эрхэлсэн захирал Д.Дэлгэрбаяр нар энэ албаа үргэлжлүүлэн хаших бололтой. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн өмчлөлийн асуудал маш онцгой нөхцөл байдалд шилжсэний дараа Х.Бадамсүрэнг Ерөнхий захирлын албан тушаалд томилсон тухай сүүлчийн гэрээнд ямар нэг хугацаа заагаагүй байгаа бөгөөд түүнийг хэзээ л бол хэзээ дахин өөрчлөх магадлалтай аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.