Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байгааг онцлон тэмдэглэв. Дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн явсан хоёр улс цаашид ч бүс нутаг, олон улс, дэлхийн тавцанд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Тухайлбал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа, Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, Худалдааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчлэх, мал эрүүлжүүлэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.