Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олныг "ОГШООСОН" 30 эшлэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо.


Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхааруулав.

Тус хуралдааны үеэр Ерөнхий сайдын хэлсэн олныг огшоосон 30 эшлэлийг хүргэж байна.


1. 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон өнөөдрөөс орон даяар зарлаж байна. Иргэддээ л үйлчилье.

2. Анх удаа төсвийн алдагдалгүй гарлаа.

3. Эдийн засагт нааштай үзүүлэлт гарч байгаа ч үүний үр шим ард түмэнд хүрэхгүй байгаа. Үүнийг бид хүргэх ёстой.

4. Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Үүнээс том амжилт гэж байхгүй.

5. Айл өрхийн орлого, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ.

6. Одоо нялцагнаж байдаг цаг биш. Ажлаа хийх цаг болсон.

7. Талбай дээр жагсаж байгаа иргэд нийгэмд шударга ёсыг тогтоож өг гэж байгаа. 90 оноос хойш өвлийн хүйтэнд талбай дээр 30 мянган хүн жагсаж байгааг хараагүй. Ард түмэн юу шаардаж байгааг төр засаг нь биелүүлэх ёстой.

8. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг.

9. Ард түмэндээ үйлчилдэг төр байх ёстой. Эрхтэн дархтанд үйлчилдэг төрийн албан хаагч нар байж болохгүй.

10. Хулгайч, бизнесменүүд, олигархиуд нийлсэн МАНАН бүлэглэл Монголд үүссэн. Энэ дэглэмийг нурааж байж цаашдаа нийгмийг шударга ёстой болгоно. Үүнийг би шударга хэллээ.

11. Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровски шигтгээтэй цүнх үүрдгээ боль.

12. Ядарсан Монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагч нар мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна.

13. Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай.

14. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй.

15. Төрийн үүрэг ард түмнээ амар амгалан, аюулгүй байлгах, тэдэнд алагчлалгүй үйлчилгээг хүргэх.

16. Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ.

17. Дарга нар хуулийн хүрээнд зангарагтай бай, шаардлага тавьж чаддаг бай. Шаардлага биелүүлээгүй бол цалинг нь хасах зэргээр хариуцлага тооцож, сайн ажиллаж байвал урамшуулан шагнадаг байх хэрэгтэй.

18. Төрийн алба шатлан дэвшүүлэх “мерит” зарчимд шилжсэн. Төрийн албанд ажиллаж байгаа залуусаа сургах, бэлтгэхэд анхаарах цаг болсон.

19. Төрийн албанд ахмадуудаа ашиглах ёстой шүү. Ахмад, дунд, залуу үеийн алтан хослол байх ёстой.

20. Сүүлийн үед цаг барих асуудал хаа очиж сайжирч байгаа.

21. Би ганцхан Гадаад харилцааны яаман дээр вино, шампанск оруулахыг зөвшөөрсөн.

22. Хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулж, төрийн удирдах түвшинд гаргасан олигарх хүмүүс байгаа. Энэ олигархиудтай хатуу тэмцэнэ.

23. Улсын өмчөөр хайгуул хийсэн лиценз эзэмшдэг компаниудтай тэмцэнэ. Тэдний эзэмшиж байгаа ордыг төрдөө авч баялгийн сан байгуулна.

24. Бид авах ёстой юмаа авна. Бизнесээ хийх гэж байгаа бол төрийн албанаас хол байх ёстой.

25. Тавхан ам бүлтэй нэг айл  36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна.

26. Төрөөс цэвэрлэх ёстой албан тушаалтнууд байгаа. Өндөр албан тушаалтан ч байна. Дунд, доод шатанд ч байгаа.

27. Энэ улсын эдийн засгийн үндэс нь шударга явдал гэж би ойлгож байна.

28. Төрд шургалсан хулгайч, дээрэмчдийг төрөөс зайлуулах нь миний том ажлын нэг.

29. Бусад улс орнууд хөгжөөд түрүүлээд алга боллоо. Бид нар бахь байдаг дээрээ байна.

30. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Тийм учраас бүгдээрээ улс эх орон, аймаг, орон нутагтаа юм хийж үлдээе. Хожмын нэг өдөр хэлэх үгтэй, нүүр бардам дарга нар байх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
1